БАТНОРОВ СУМЫН БАЯНБУЛАГ БАГИЙН МАЛЧИН М.БОЛДБААТАР “ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2022.01.29
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Батноров сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг М.Болдбаатарт гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. М.Болдаатар нь...

Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Батноров сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг М.Болдбаатарт гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

М.Болдаатар нь 1972 онд Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн 1988 онд Батноров сумын ЕБС-ийн 8 дугаар анги, 1990 онд Бэрх хотын ЕБС-ийн 10 анги тус тус төгсөж 1990-1992 онд Улаанбаатар хотод Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хаасан. 1992 оноос одоог хүртэл тасралтгүй 29 жил мал аж ахуй эрхлэн ажиллаж байна.

1993 онд гэргий Г.Гандолгионтой ханилан сууж гал голомтоо бадрааж анх өөрсдийн гэсэн 70 гаруй толгой мал сүргийг маллаж эхэлсэн ба олон жилийн тууштай нөр их хөдөлмөрийн үр шимээр 2018 онд "Сумын сайн малчин"-аар шалгарч, 2022 онд Аймгийн аварга малчин өрхөөр шалгарлаа.

Тэдний гэр бүл цөөн малтай амьжиргааны түвшингөөс доогуур айл өрхийн амьдралд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2013 оноос эхлэн төлийн 50 хуриар гэрээ хийж шинэ залуу малчдыг малжуулж ирсэн 2012 оноос 3 өрхийг малчнаар авч ажиллуулан гэрээ байгуулан цалин хөлсийг тогтмол олгож ажиллаж байна. Мөн мал маллагааны арвин мэдлэг туршлагыг аав ээжээсээ өвлөн авч үр хүүхдүүд туслах малчиддаа болон нутгийн зон олондоо үлгэр дуурайлал болж зааж сургаж байна.