АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Ц.АЛТАНГЭРЭЛ НЬ СҮҮЛИЙН 2 ЖИЛИЙН ХУГАЦААНД 3 ӨРХИЙГ 559 ТОЛГОЙ МАЛААР МАЛЖУУЛЖЭЭ

2022.01.29
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Мөрөн сумын Өлзийт багийн малчин Цэрэнгийн Алтангэрэл нь өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн мал сүрэгээ таван төрөл дээр нь өсгөж амжилт бүтээлээрээ манлайлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” өрхөөр шалгарлаа. Шагналыг Аймгийн Засаг дарга Ц...

Мөрөн сумын Өлзийт багийн малчин Цэрэнгийн Алтангэрэл нь өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн мал сүрэгээ таван төрөл дээр нь өсгөж амжилт бүтээлээрээ манлайлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” өрхөөр шалгарлаа.

Шагналыг Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав гардуулж өглөө.Жил бүр мал сүргээ өсгөн үржүүлж, сүрэгт эзлэх хээлтэгчийн хувийн жинг бод малд 34.2-43.4 хувь, бог малд 47.1-51.8 хувьд хүргэн жишигт тэнцсэн хээлтүүлэгчээр хээлтэгч хээлтэгчийн тохиргоог бүрдүүлэн малынхаа чанарыг сайжруулж байгаа “МАЛЧДЫН” нэг юм.

Мөн 3 өрхийг нийтдээ 559 толгой малаар малжуулж мал аж ахуйгаас жилд 70.2-89.9 сая төгрөгийн орлоготой ажиллахаас гадна , Сум орон нутагтаа хандив тусламж харамгүй өгч, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ажиллаж байна.

Өөрийн мал сүргээ өсгөн үржүүлж,түүний ашиг шимийг ашиглаж, бүтээлч хөдөлмөрөө зориулж, ирсэн Аймгийн аварга малчин гэр бүлдээ баяр хүргэе.