БОР-ӨНДӨР СУМЫН ӨЛГИЙ БАГИЙН МАЛЧИН О.БАТБАЯР, ГЭРГИЙ Б.ОЮУНТУЯА НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2022.01.29
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Сар шинийн босгон дээр Бор-Өндөр сумаас 2 аймгийн аварга малчин тодорсны нэг нь Өлгий багийн малчин Оюунцэцэгийн Батбаяр, гэргий Батбэхийн Оюунтуяа нар байлаа. Шагналыг АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, ...

Сар шинийн босгон дээр Бор-Өндөр сумаас 2 аймгийн аварга малчин тодорсны нэг нь Өлгий багийн малчин Оюунцэцэгийн Батбаяр, гэргий Батбэхийн Оюунтуяа нар байлаа. Шагналыг АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар гардуулан өгч баяр хүргэсэн юм.

О.Батбаяр нь мал маллах арга ухааныг эцэг эхээс өвлөн авч мал аж ахуйн салбарт 20 гаруй жил хөдөлмөрлөж, 2 өрхийг 100 гаруй малаар малжуулж, 2019 онд сумын сайн малчин болжээ. Монголын үндэсний баялаг болсон мал сүргээ өсгөн үржүүлж, үр шимийг нь хүртэн яваа аварга малчиддаа халуун баяр хүргэе. Эрүүл энх сайн сайхныг хүсье!