Мэдээ мэдээлэл
ЗАЛУУ МАЛЧИН ӨРХИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАЖ БУЙ Н.ГАНБААТАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧНААР ТОДОРЛОО
![](https://khentii.mn/wp-content/uploads/2022/01/1920x0/272125892_527779095429089_2538246806580853185_n.jpg)
Тахилгат тосгоны малчин Навааншаравын Ганбаатар нь мал аж ахуйн салбарт тасралтгүй 32 жил ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар тодорч шагналыг Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав гардуулж өглөө.
Тэрээр 1985 оноос өнөөдрийг хүртэл Тахилгат тосгондоо ажиллаж амьдарч байна. Ажилсаг хичээнгүй зүтгэлээр шавь малчинтай болж цөөхөн малтай 3 өрхөд 250-350 толгой мал түрээсээр өгч төлийг нь 70 хувиар бодож өгөхөөр гэрээбайгуулж ажиллаж байна. Мөн 2 шавь малчинтай болж 450.000-500.000 төгрөгөөр буюу нийт 5.400.000-6.000.000 төгрөгөөр цалинжуулж, сүүлийн 2 жил дараалан мал сүргээ өсгөж: яваа “ТЭРГҮҮНИЙ МАЛЧИД”-ийн нэг юм.
Түүнчлэн 4 өрхийн 20 ам бүлийг 6 адуу 17 үхэр 480 хонь, 120 ямаа, бүгд 623 толгой мал өгч малжуулж, аравт бүлэг хоршоонд нэгдэн ажиллаж, шавь малчид нь бүлэг хоршоонд нэгдэж хадлан бордоо , идээ цагаа малын тарилга туулгалт үйлчилгээнд тогтмол хамрагдаж ямаа самнах, хонь хяргах зэрэг улирлын ажлуудыг хамтран гүйцэтгэж байна.