БАЯНХУТАГ СУМЫН ЦАНТЫН ХООЛОЙ БАГИЙН МАЛЧИН Б.САНДАГ “ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2022.01.28
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Баянхутаг сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Б.Сандагт гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Аймгийн аварга м...

Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Баянхутаг сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Б.Сандагт гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн аварга малчин Б.Сандаг нь баг наснаасаа эхлэн мал маллаж байгаа бөгөөд мал сүргээ өсгөн бойжуулж 2016 онд мянгат малчин, Сумын манлай малчин, сумын аварга малчин болж байсан ба мал маллах ухаанаасаа зааж сурган шавь төрүүлэн жил бүр хонь, тэмээ ноослох, ямаа самнах , мал төллүүлэх гэх мэт ажлуудыг сум орон нутгийн иргэдийг оролцуулан нийтдээ 15-18 залуусыг түр ажлын байраар хангаж.

Б.Сандаг нь эхнэртэйгээ ханилан суугаад 13 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд бүгдийг нь мал аж ахуй дээр гарган малчин болгох мал маллах арга ухааныг зааж сургаж байна. Мөн малчдын залгамж халааг бэлтгэж өөрийн 13 хүүхэд 8 ач зээ нар нь шавь болон туслах малчнаар ажиллаж байна.

Малчдаас хүү С.Эрдэнэчулуун нь Монгол улсын аварга адуучин, Сумын алдарт уяач, хүү С.Отгонэрдэнэ нь Аймгийн алдарт уяач, 2000 мянгат малчин, хүү С.Нямжав нь 2000 мянгат малчин, зээ хүү Б.Жамъянчойжил нь сумын аварга малчид болоод байна. зах зээлийн өнөөгийн нөхцөлд хувийн мал аж ахуйн тоо толгойг жил дараалан өсгөхийн зэрэгцээ түүний ашиг шим, үүлдүүр угсааг сайжруулах, малгүй өрхийг малжуулах, шинэ залуу малчдад мал маллан амьдрах арга ухаанд сургадаг, нутаг усандаа нэр хүндтэй, мал маллах Монгол ухааныг өвлүүлэн авч яваа тэргүүний малчин юм.