БУЯНТ МАЛ СҮРГЭЭ 5 ТӨРӨЛ ДЭЭР НЬ ӨСГӨН ҮРЖҮҮЛЖ БУЙ Я.САРУУЛДОРЖ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2022.01.28
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Яндаг овогтой Саруулдорж нь “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар тодорч шагналыг Ц.Чогсомжав гардуулж өглөө. Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж цуцалтгүй хө...

Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Яндаг овогтой Саруулдорж нь “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар тодорч шагналыг Ц.Чогсомжав гардуулж өглөө.

Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж цуцалтгүй хөдөлмөрлөсний үр дүнд 2019 онд “Сумын аварга” малчнаар шалгарч байсан тэргүүний малчдын нэг юм. Сүүлийн 3 жилд 100 эхээс 100-103.2 хувиар төл бойжуулж малжуулахад 4 өрхөд 408 толгой малаа малжуулан зөвхөн мал аж ахуйгаас жилд дунджаар 55.2-56.0 сая төгрөгийн орлоготой ажиллаж байна.Өөрийн хариуцсан мал сүргээ өсгөнүржүүлэх, түүний ашиг шимийг ашиглах хүртэх ажилд бүтээлч хөдөлмөрөө зориулж ирсэн “ТЭРГҮҮНИЙ МАЛЧИН” өрхийн нэг юм