МАЛ АЖ АХУЙН САЛБАРТ 46 ЖИЛ АЖИЛЛАЖ БУЙ Л.НАМСРАЙ Ж.ХАЖИДМАА НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХӨӨР ШАЛГАРЛАА

2022.01.28
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн малчин Лувсангончиг овогтой Намсрай ,Эхнэр Ж.Хажидмаа нар нь амжилт бүтээл, хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа манлайлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” -аар шалгарлаа. Шагналыг Аймгийн засаг даргаЦ.Чогсом...

Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн малчин Лувсангончиг овогтой Намсрай ,Эхнэр Ж.Хажидмаа нар нь амжилт бүтээл, хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа манлайлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” -аар шалгарлаа.

Шагналыг Аймгийн засаг даргаЦ.Чогсомжав малчны хотноо гардуулж өглөө.Хүндэт харуулын ангид алба хааж халагдаж ирсэн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл 46 жил МАА-н үйлдвэрлэлд тасралтгүй тогтмол ажиллаж байгаа юм.

Мал сүргийг өсгөх ашиг шимийг нэмэгдүүлэх, онд бүрэн мэнд оруулах зах зээлийн эргэлтэнд оруулах зэрэг малчин хүний эзэмшвэл зохих чадвар дадлуудыг өөрийн болгон эзэмшиж үр хүүхэд болон шинэ залуу малчдад зааж зөвлөн, малч ухаанд суралцахад болон уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “АХМАД МАЛЧДЫН” нэг юм.

Олон жилийн уйгагүй хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж байгаа Малчин гэр бүлдээ эрүүл энхийг ерөөе.