ДЭЛГЭРХААН СУМЫН БАЯНХААН БАГИЙН МАЛЧИН Б.ЭНХБАЯР "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" БОЛЛОО

2022.01.28
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Дэлгэрхаан сумын Баянхаан багийн малчин Банзрагчийн Энхбаяр нь ажил хөдөлмөрөөрөө манлайлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарч аймгийн Засаг дарга Ц.Чогсомжаваас шагналаа гардан авлаа.Тэрээр 1968 онд аав ээжийн хамт хөдөө гарч,...

Дэлгэрхаан сумын Баянхаан багийн малчин Банзрагчийн Энхбаяр нь ажил хөдөлмөрөөрөө манлайлж “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарч аймгийн Засаг дарга Ц.Чогсомжаваас шагналаа гардан авлаа.Тэрээр 1968 онд аав ээжийн хамт хөдөө гарч, мал маллаж эхэлсэн нь өдгөө "Аймгийн аварга малчин" хэмээх цолны амжилт бүтээлийн эхлэл нь байсан юм.

Анх нөхөр А.Бадарчинтай хамт Дэлгэрхаан сумын нутаг "Майхан толгой" гэдэг газар суурьшин 10 хонь, 8 ямаа, 2 тугалтай үнээ, 1 морьтой малчны гараагаа эхэлж байсан тэд Мал аж ахуйн үйлдвэрлэлд 26 жил ажиллах хугацаанд төр засгаас даалгасан ажлыг сэтгэл зүрхнээсээ үнэнч шударгаар хийж малын үүлдэр угсааг сайжруулахашиг шимийг нэмэгдүүлэх , малыг отор нүүдлээр таргалуулж малын эрүүл мэнд удмын санд онцгой анхаарч бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож мал сүргийн тоо толгойг зохистой хэмжээнд өсгөх, малын ашиг шим, үйлдвэр угсааг сайжруулах, бүтээгдэхүүний гарц чанарыг нэмэгдүүлэх үйлсээрэй нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлж “Аймгийн аварга малчин”-аар шалгарлаа.