БАЯНХУТАГ СУМЫН ЖАРГАЛАНТ БАГИЙН МАЛЧИН Г.ГАНТҮЛХҮҮР “ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2022.01.28
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Баянхутаг сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Г.Гантүлхүүрт гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.Аймгийн аварга м...

Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Баянхутаг сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Г.Гантүлхүүрт гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.Аймгийн аварга малчин Г.Гантүлхүүр нь 1974 онд Баянхутаг сумын ЕБДСургуульд орж 1982 онд төгсөж, 1984-1987 онд цэргийн алба хааж 1987-1990 онд Баянхутаг сумын Тэмцэл нэгдэлд Улсын тэргүүний механикжсан хадлангийн салаанд тракторын жолооч хийж байгаад 1990 оноос одоог хүртэл тасралтгүй мал аж ахуй эрхэлж байна.

Нийгмийн идэвх зүтгэл сайтай, сум орон нутагтаа нэр хүндтэй, Баянхутаг сумын тэргүүний малчдын нэг юм. Тэрбээр 2004 онд “Сумын сайн малчин”, 2006 онд “Мянгат малчин”, 2012 онд “Хоёр мянгат малчин”, 2011 онд ХХААХҮЯамны Тэргүүний ажилтан, 2014 онд Баянхутаг сумын Алдарт уяач цолоор, 2016 онд Монгол улсын Онц тээвэрчин, 2022 онд Аймгийн аварга малчин өрхөөр тус тус шагнагдаж байсан.

Зах зээлийн өнөөгийн нөхцөлд хувийн мал аж ахуйн тоо толгойг жил дараалан өсгөхийн зэрэгцээ түүний ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах, малгүй өрхийг малжуулах, шинэ залуу малчдад мал маллан амьдрах арга ухаанд сургадаг, нутаг усандаа нэр хүндтэй, мал маллах Монгол ухааныг өвлүүлэн авч яваа тэргүүний малчин юм.