БАЯН-ОВОО СУМЫН ДЭЛГЭРХААН БАГИЙН МАЛЧИН Н.БАЯРТУЛГА “ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2022.01.28
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Баян-Овоо сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Н.Баяртулгад гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Аймгийн аварга...

Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Баян-Овоо сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Н.Баяртулгад гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн аварга малчин Н.Баяртулга нь 1999-2000 онд зэвсэгт хүчний 120-р ангид алба хааж 2000 оноос хувийн мал аж ахуйгаа эрхэлж ирсэн бөгөөд Уламжлалт мал маллах арга ухааныг үр хүүхдүүдээ өвлүүлж мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөж ирсэн зүтгэлийн үнэлж2008 онд “Алтан од” /МЗХ/2014 онд “Сумын начин” цол 2015 онд “Уяачын алдар” одон2016 онд “Хан Хэнтийн алдартан”2017 онд “Шилдэг залуу малчин”2019 онд “ Сумын аварга малчин”2020 онд “Мянгат малчин өрх”2022 онд “ Аймгийн аварга малчин өрх”-өөр тус тус шагнагдсан

Н.Баяртулга нь зах зээлийн өнөөгийн нөхцөлд хувийн мал аж ахуйн тоо толгойг жил дараалан өсгөхийн зэрэгцээ түүний ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах, малгүй өрхийг малжуулах, шинэ залуу малчдад мал маллан амьдрах арга ухаанд сургадаг, нутаг усандаа нэр хүндтэй, мал маллах Монгол ухааныг өвлүүлэн авч яваа тэргүүний малчин юм.