БАЯН-ОВОО СУМЫН НАРАН БАГИЙН МАЛЧИН Д.БАЯРХҮҮ “ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2022.01.27
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Баян-Овоо сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Д.Баярхүүд гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Аймгийн аварга ...

Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Баян-Овоо сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Д.Баярхүүд гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн аварга малчин Д.Баярхүү нь1998 оноос уламжлалт мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөж ирсэн зүтгэлийн үнэлж2014 онд Сумын сайн малчин 2016 онд Сумын алдарт уяач цол, тэмдэгээр тус тус шагнагдсан.

Мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллах хугацаандаа сүргийн бүтэц чанарт гол анхаарлаа төвлөрүүлэн ажилласны үр дүнд сүрэгт байх хээлтэгчийн тоо нь тогтвортой нэмэгдэж сүрэгт эзлэх хувийн жинг бог малд 54-56 хувь, бод малд 36-38 хувьд хүргэж мал эмнэлэг үржлийн албаар баталгаажуулсан жишигт тэнцсэн хээлтүүлэгчтэй болсон байна

Аймгийн аварга малчин Д.Баярхүү нь нь зах зээлийн өнөөгийн нөхцөлд хувийн мал аж ахуйн тоо толгойг жил дараалан өсгөхийн зэрэгцээ түүний ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах, малгүй өрхийг малжуулах, бидний хойч үе үр хүүхдүүддээ мал маллан амьдрах арга ухаанд сургадаг, нутаг усандаа нэр хүндтэй, мал маллах Монгол ухааныг өвлүүлэн авч яваа тэргүүний малчны нэг юм.