НОРОВЛИН СУМЫН БАЯН-ӨЛЗИЙТ БАГИЙН МАЛЧИН Д. БАТСАЙХАН “ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2022.01.27
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Норовлин сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Д.Батсайханд гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Аймгийн аварга ...

Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Норовлин сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Д.Батсайханд гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн аварга малчин Д.Батсайхан нь 1991 онд мал хувьчлагдсанаас хойш Ардын аж ахиутан болж мал малласнаас хойш мал сүргээ тогтвортой чанартай өсгөн бусдыгаа манлайлж явсныг үнэлж 2020 онд “Сумын сайн малчин” болж бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй мал сүргийн тоо толгойг зохистой хэмжээнд өсгөх, малын ашиг шим, үйлдвэр угсааг сайжруулах, бүтээгдэхүүний гарц чанарыг нэмэгдүүлэхээр нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлж “Аймгийн аварга малчин” өрхөөр шалгарлаа.