НОРОВЛИН СУМЫН ЖАРГАЛАНТ БАГИЙН МАЛЧИН Ц.ГАНХИШИГ “ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2022.01.27
Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Норовлин сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Ц.Ганхишигт гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.Аймгийн аварга ма...

Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Норовлин сумын удирдлагууд “Аймгийн аварга малчины” шагналыг Ц.Ганхишигт гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.Аймгийн аварга малчин Ц.Ганхишиг нь Норовлин сумын удаа дараагийн аварга малчин өөрийн аав болох Г.Цэндийн ажлын туршлагаар мал маллах арга ухаанд идэвхтэй суралцаж 1987 онд Б.Жавзанхуягтай гэр бүл болж өөрөө бие даан мал маллаж эхэлсэн байна.

1987 оноос “Хамтын хүч” нэгдэлд анх малчнаар орж 35 жил тасралтгүй мал малласан Норовлин сумын тэргүүний малчин өрх юм. мал маллах хугацаандаа 3 нь өрхийг малжуулсан ба 1987 онд Сумын тугал бойжуулалтийн аварга, 1988 онд “ Сумын тугал бойжуулалтын хошой аварга, 1989 онд “Аймгийн залуу аварга малчин” ХХА-н тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан ба малчин түмэнд үлгэр дууриалал болсон нөр их хөдөлмөр, тэвчээр хатуужил, туршлагатай, малч ухаан хөдөлмөрийг нь нэмрийг үнэлж “Аймгийн аварга малчин” өрхөөр шалгарлаа.