Л.ДОРЖХАНД ГУАЙ 50 ЖИЛИЙНХЭЭ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛҮҮЛЖ, АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2022.01.27
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Дэлгэрхаан сумын нэгдүгээр баг, Хэрлэнбаян-Улаан тосгоны малчин Лувсандэндэвийн Доржханд гуай үйлс бүтээлээрээ шалгарч, “Аймгийн аварга малчин”-аар шалгарч, өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжаваас цом тэмдэг, шагналаа хүлээн ...

Дэлгэрхаан сумын нэгдүгээр баг, Хэрлэнбаян-Улаан тосгоны малчин Лувсандэндэвийн Доржханд гуай үйлс бүтээлээрээ шалгарч, “Аймгийн аварга малчин”-аар шалгарч, өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжаваас цом тэмдэг, шагналаа хүлээн авлаа.

Л.Доржханд гуай 1962-1972 онд Өндөрхаан хотод Хэрлэн нэгдүгээр арван жилийн сургуулийг төгсөж, 1972 оноос эхлэх төрөлх сумынхаа Баян бадрал нэгдэлд саальчин, 1982-1992 онд тус нэгдэлд хоньчин, 1992 оноос өнөөг хүртэл хувийн малаа өсгөн, мал аж ахуйн салбар нийтдээ 50 жил хөдөлмөрлөжээ.

Тэрээр 2013 оноос хойш таван туслах, шавь малчин бэлтгэн ажиллуулж, тэднийг 600 гаруй малаар малжуулжээ. Мөн сум орон нутаг, Хэрлэнбаян-Улаан тосгоныхоо тэргүүний хандивлагч, нийгмийн зүтгэлтэн гэдгийг сумынх удирдлагууд илэрхийллээ.

Л.Доржханд гуайг ХАА-н салбарт үр бүтээлтэй ажилласан амжилтыг үнэлж, 1981 онд Засгийн газрын Жуух бичиг, 1988 онд төл бойжуулалтын Нэгдлийн аварга, 1999 онд Дэлгэрхаан сумын аварга малчин, 2000 он Мянгат малчин, 2019 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.Хагас зуун жилийнхээ хөдөлмөр бүтээлийг үнэлүүлж, Аймгийн аварга малчин болсон танд чин сэтгэлийн баяр хүргэе.