ДАДАЛ СУМЫН АГАЦ БАГИЙН СААЛЬЧИН Б.УНДАРМАЛЦЭЦЭГ “АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН” БОЛЛОО

2022.01.26
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Дадал сумын удирдлагууд “Аймгийн аварга саальчин” Б.Ундармалцэцэгт шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.Агац багийн са...

Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Дарханбаатар, мөн Дадал сумын удирдлагууд “Аймгийн аварга саальчин” Б.Ундармалцэцэгт шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.Агац багийн саальчин Б.Ундармалцэцэг нь 1990 онд З.Данзанпүрэвтэй гэр бүл болж 32 жил мал маллан ахмад малчдаас мал маллах арга ухаанд суралцан сүргийн бүтэц чанарт гол анхаарлаа хандуулан ажилласны үр дүнд сүрэгт байх хээлтэгчийн тоо нь тогтвортой нэмэгдэж, сүрэгт эзлэх хувийн жинг бод малд 35% бог малд 45% хувьд хүргэж, үржлийн албаар баталгаажуулсан жишигт тэнцсэн хээлтүүлэгчтэй болсон сумын 3 удаагийн аварга малчин өрх, сумын аварга саальчин юм.

Тус гэр бүл нь жил бүр мал сүргээ ган, зуд, байгалийн эрсдэлийн хохирол багатай даван туулах зорилгоор малын индексжүүлсэн даатгалд бүх малыг хамруулж , татвар хураамжийг хууль дүрмийн дагуу төлхөөс гадна Монгол улсаас мал аж ахуйн салбарт баримталж байгаа бодлогын дагуу малын тооноос чанарт анхаарч ашиг шим өндөртэй мах сүүний хосолмол ашиг шимт “Дадалын ухаа” үхэр өсгөн үржүүлж, буянт мал сүргийнхээ сүү цагаан идээ, мах, түүхий эд бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж зах зээлийн эргэлтэд оруулдаг малчин юм.