ХЭНТИЙ АЙМГИЙН ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022.01.25
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга бөгөөд хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга Ц.Чогсомжав, Хил хамгаалах туслах хүчний Хилийн 0287 дугаар ангийн захирагч,Хурандаа П.Мөнхбаатар, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд болон ...

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга бөгөөд хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга Ц.Чогсомжав, Хил хамгаалах туслах хүчний Хилийн 0287 дугаар ангийн захирагч,Хурандаа П.Мөнхбаатар, хил хамгаалалтад туслах хүчний гишүүд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн энэ онд хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэснээс гадна улсын хил орчмын нутаг дэвсгэрт хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад хилчдэд туслах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах 2022 ажлын чиглэлийг хэлэлцэн баталсан талаар албаныхан мэдээллээ.

Аймгийн хил хамгаалтад туслах хүчний зөвлөлийн зорилго Монгол улсын хилийн тухай хуулийн 6.7 дугаар бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх, Хэнтий аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл, салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, тогтмолжуулах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, улсын хил хамгаалалтад хил орчмын иргэдийн дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.