2021 ОНЫ “ХУВИЙН ХЭВШЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУД ТОДОРЧ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2022.01.25
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Орон нутагтаа жилд дунджаар 1000 тонн ноос, ноолуур угаах хүчин чадалтай үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 30-35 иргэнийг байнгын ажлын байраар хангаж, орон нутгийнхаа төсвийг бүрдүүлэхэд хувь нэмрэ...

Орон нутагтаа жилд дунджаар 1000 тонн ноос, ноолуур угаах хүчин чадалтай үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 30-35 иргэнийг байнгын ажлын байраар хангаж, орон нутгийнхаа төсвийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа ХАНБҮРГЭД ХЭРЛЭН ХХК “ХУВИЙН ХЭВШЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгаруулж батламж, мөнгөн шагналаар шагнав.

Хариуцлагатай уул уурхайн чиглэлээр 12 жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, ашигласан талбайнхаа 70-80 хувийг тогтмол нөхөн сэргээж, жилд 20 орчим иргэнийг байнгын ажлын байраар хангаж, аймгийн татварын орлогод 35.6 сая төгрөг, улсын татварын орлогод 1.0 тэрбум гаруй төгрөгийг төвлөрүүлж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сум орон нутгийн бүтээн байгуулалт, нийгмийн салбарт 150 гаруй сая төгрөгийн дэмжлэг үзүүлэн ажилласан тул “ДАЦАН ТРЕЙД” ХХК-ИЙН “ХУВИЙН ХЭВШЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгаруулжээ.