АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СУМЫН ЗАСАГ ДАРГАТАЙ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2022.01.24
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгууллаа. Үр дүнгийн гэрээг байгуулснаар үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх,...

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгууллаа.

Үр дүнгийн гэрээг байгуулснаар үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, Төрийн албаны тухай хууль, тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж өгч байгаа юм.

Хэнтий аймаг 2022 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан.”, мөн 2022 онд эхлүүлсэн их бүтээн байгуулалтын ажлаа сумдад үргэлжлүүлнэ.