ХЭНТИЙ АЙМАГТ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

2022.01.24
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймагт Удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ. Тус зөвлөгөөн Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун , Засаг дарга Ц.Чогсомжав, Засаг даргын орлогч Л.Батсайхан , ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга на...

Хэнтий аймагт Удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ. Тус зөвлөгөөн Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун , Засаг дарга Ц.Чогсомжав, Засаг даргын орлогч Л.Батсайхан , ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймгийн албан байгууллагын дарга нарыг хамруулсан удирдах ажилтны зөвлөгөөн Ковид-19 цар тахлын үе, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед болж буйтай холбогдуулан заалыг 50 хувийн дүүргэлттэйгээр цомхон байдлаар зохион байгуулж буйг эх сурвалж онцоллоо.

Зөвлөгөөнөөр аймгийн засаг дарга Ц.Чогсомжав аймгийн 2021 оны гүйцэтгэлийн үр дүн, 2022 оны аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн зорилтын талаар товч мэдээллийг хүргэж , сумдын засаг дарга нар болон, албан байгууллагын дарга нарт цаашид анхаарч ажиллах хэд хэдэн зүйлсийг хурлын үеэр хэллээ. Дэд бүтэц, байгаль орчин, Уул уурхайн чиглэлээр, Төрийн үйлчилгээ, Хэнтий аймгийн хүүхдийн нөхцөл байдал, боловсролын чиглэл, ахмадын сан, малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, “Халамжаас-Хөдөлмөрт” арга хэмжээг хэрэгжүүлэх, Соёл урлага, спорт, төсөв санхүү, хууль эрх, зүйн чиглэлээр цаашид хэрхэн анхаарч ажиллах талаар хуралд оролцсон дарга нарт хэрхэн хандан анхааруулан хэллээ.

Мөн зөвлөгөөний үеэр Санхүү, төрийн санхүү хэлтсийн дарга С.Нямдаваа Засгийн газрын 2021 оны 388 тогтоолыг хэрэгжүүлэхэд төсвийн хувьд анхаарах асуудлын талаар, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын 388 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын анхаарах асуудлын талаар, Хяналт шинжилгээ үнэлгээ хэлтсийн дарга Ц.Ганчимэг 2021 Сумдын ажил дүгнэсэн танилцуулга, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Гантулга 2021 оны Агентлаг, байгууллагын ажил дүгнэсэн тухай танилцуулгыг тавьж , 2021 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөгөөрөө аймагтаа 1-р байранд Баян-овоо сум(5 дараалал 1-р байр) 2-р байранд Дадал сум, 3-р байранд Бор-Өндөр сум тус тус шалгарч шагналыг гардуулан өгч . /КОВИД-19/-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвх санаачлагчтай ажиллаж байгаа хүмүүст Засаг даргын баярын бичиг гардуулж, Аймгийн засаг дарга Ц.Чогсомжав сумдын засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулснаар удирдах ажилтны зөвлөгөөн болж өндөрлөлөө.