АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХЭЛТСҮҮДИЙН 2022 ОНЫ 01 САРЫН 21-НИЙ ШУУРХАЙ ХУРЛЫН МЭДЭЭ

2022.01.21
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
ШУУРХАЙ ХУРАЛ ДЭЭР АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХЭЛТСҮҮДИЙН 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 17-НЭЭС 21-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭГ НЭГТЭН ХҮРГЭЖ БАЙНА ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭСБайгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг аймгийн Засаг дарг...

ШУУРХАЙ ХУРАЛ ДЭЭР АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХЭЛТСҮҮДИЙН 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 17-НЭЭС 21-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭГ НЭГТЭН ХҮРГЭЖ БАЙНА

  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
  • Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулж, албажуулсан.
  • Сумдын 2021 оны ажлыг үнэлж, 2022 онд аймгийн Засаг даргатай байгуулах гэрээг албажуулахад бэлэн болгосон.
  • Шадар сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан 2021 оны гэрээ биелэлтийг хугацаанд хүргүүлж, энэ онд байгуулах гэрээний төсөлд санал хүргүүлсэн.
  • ТАЗСЗ-ийн ажлын тайлан, Удирдлагын академийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдах албан хаагчдын мэдээлэл, сул орон тооны мэдээллийг гаргаж хүргүүлсэн.
  • 2022.01.24-нд болох удирдах ажилтны зөвлөгөөний бэлтгэл ажлыг хангаж байна.
  • “Иргэдээ сонсъё -70563111” утсанд 9 өргөдөл ирсэн. Үүнээс шийдвэрлэж хариу өгсөн 2, судлагдаж байгаа 7 өргөдөл байна. Өргөдлийн утгыг авч үзвэл: Ажил хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон 1, барилгын ажилчдын цалин хөлстэй холбоотой 1, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 1, амаржсаны дараах тэтгэмжтэй холбогдсон 1, архи, согтууруулах ундаа худалдан борлуулахтай холбоотой 1, халаалттай холбоотой 2, газар эзэмшлийн талаар 2 хүсэлт ирсэн байна.
  • Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд нийт 1023 иргэн биечлэн ирж үйлчлүүлснээс Улсын бүртгэлээр 165, Нийгмийн даатгалаар 143, Хөдөлмөр халамжийн үйлчилгээгээр 281, Татварын үйлчилгээгээр 30, Газрын харилцаагаар 50, Нотариатаар 95, Хууль зүйн зөвлөгөөгөөр 4, E-mongolia сурталч сурталчилахлах цэгээр 22, Е-Кhutuch.mn булангаар 5, Төрийн банкаар 215, Өндөрхаан инвест БДК-р 13 иргэнд данс баталгаажуулсан.  Үнэлгээний төхөөрөмжинд маш сайн 679, сайн 25, дунд 9 үнэлгээ өгөгдсөн байна. Өөртөө үйлчлэх танхимаар 121 иргэн үйлчлүүлсэн байна.

Нийгмийн бодлогын хэлтэс

Эрүүл мэнд:

  1. Коронавируст (Ковид-19) халдварын 4 дэх тунгийн вакцинжуулалтыг өрх, сумын ЭМТөвөөр дамжуулан хийж байна. Мөн халдвартын эмнэлэгт Коронавируст (Ковид-19) халдварын амбулаторийг нээн ажиллуулж эхэлсэн. Ажлын цагийн хуваарийг тодорхой гаргаж нийтэд мэдээлнэ.
  2. Цагдаагийн газрын албан хаагчдыг сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хамруулсан. 2 сард Норовлин суманд сүрьеэгийн үзлэгийг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
  3. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийн 2022 оны төлөвлөгөөг боловсруулах чиглэлийг ЭМГ-т хүргүүлсэн.

ХХҮГ:

  1. Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж хуримтлалтай хүүхэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 28500 хүүхдийн хүсэлтийг ихаламж.мн, ибаримт.мн, хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар биеэр хүрэлцэн очиж нийт хүүхэд 100 хүсэлт гаргасан. Хүүхдийн мөнгө өнөөдөр олгогдож байна.
  2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын захиалгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр заалтын хэрэгжилтийг үнэлэхээр ШУТИС-н судалгааны баг ажиллаж байна.

ГБХЗХГ

  1. 1-р сарын 19-ний байдлаар Засаг даргаар ахлуулсан залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгуулдаг Амьдрах ухааны модуль хичээлийг цаг үеийн нөхцөл байдлын улмаас видео хэлбэрээр хийхээр зураг авалт хийж байна.
  2. 2022 оныг "Хүүхдийн хөгжил хамгааллын жил" болгох саналыг ИТХ-д оруулахаар бэлдэж ИТХ-д танилцуулаг мэдээлийг хүргүүлсэн.
  3. "Хүүхдийн төлөө зөвлөл"-н хурлаар хүүхдийн хөгжлийн хамгааллын жилийн ажлын төлөвлөгөөний саналыг оруулахаар байгууллагуудаас авч нэгтгэж байна.
  4. Хүүхэд, хөгжил хамгааллын чиглэлээр албан даалгаврын төслийг боловсруулж, батлуулахад бэлэн болсон.

Соёл, урлагийн чиглэлээр:

  • Соёл урлагийн газрын 2022 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан хянан Соёлын Яаманд хүргүүлсэн.
  • Монгол түмний мэнд нэвтрүүлэгт Хан Хэнтий чуулгын 9-н уран бүтээлчид оролцож урлаг соёлын арга хэмжээг явуулсан.
  • АДБ-ын ХХэнтий Чуулга нь “Амар мэндийн эгшиглэн” ардын дууны цахим тоглолтын хөгжмийн бичлэг дуусч клип хийх ажлыг эхлүүлээд байна. 2022.01.13-ний өдрөөс эхлэн Учиртай гурван толгой дуурийн бэлтгэл хийгдэж эхэлсэн.
  • Халхын Сэцэн ханы ордоныг сэргээн засах хөтөлбөрийн хүрээнд Соёл Урлагийг дэмжих санд хүсэлт гаргаж материалын төслийг хүргүүлээд байна.
  • Баян-Адрага суманд баригдах Дуурлиг нарсны Мэдээллийн төвийн /2 га/ газрын асуудлыг шийдвэрлүүлж кадастрын ажлыг эхлүүлсэн.
  • Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын 2021 оны тайланг нэгтгэх ажил хийгдэж өнөөдрийн байдлаар 11 сумын материалыг программд оруулаад байна

Боловсрол:

  1. Зөгийн үүр арга хэмжээний хүрээнд Дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Хэнтий аймгаас их, дээд сургуульд сурч байгаа оюутнуудын судалгаанаас дулааны инженер, цахилгааны инженерээр сурч байгаа оюутнуудын судалгааг түүвэрлэн, гаргалаа
  2. ЗДҮАХ-ийг 2022 онд нийгмийн салбарт хэрэгжүүлэх төсвийн задаргааг СХТСХэлтэст хүргүүллээ.

ЦЭРГИЙН ШТАБ

  1. Батлан хамгаалах яамны төв архиваас хугацаат цэргийн алба хаасан талаараа лавлагаа авахыг хүссэн 2 иргэний материалыг хүргүүлсэн. Лавлагааны хариу 1 иргэнийх ирснийг хүлээлгэн өгсөн.
  2. Цэргийн штабын 2022 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж БХЯ, ЗХЖШ-ын холбогдох албан тушаалтнуудаар батлуулахад бэлэн болгоод байна.
  3. Зэвсэгт хүчний Жанжин штабаас ирүүлсэн албан бичгийн дагуу Аймгийн хэмжээнд байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны чиглэл, тоо байршил хүчин чадлын мэдээллийн судалгааг авахаар холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлж, нэгтгэх ажлыг хийж байна.
  4. Засгийн газрын 462 дугаар тогтоолд заасны дагуу Төрийн нууцын мэдээлэлтэй танилцах эрхийг авахаар Цэргийн штабын офицеруудын холбогдох материалыг Батлан хамгаалах яамны нууцаар дамжуулан Тагнуулын Ерөнхий газарт хүргүүлсэн.
  5. Аймгийн Засаг даргын а/01 дугаар захирамжаар 2022 оны цэргийн бүртгэл 01 сарын 10-наас 20-ны хооронд явагдаж дуусаад 01 сарын 21-ны өдрөөс хуваарийн дагуу Сум, тосгодоос дүн, мэдээг хүлээж авахаар бэлтгэл ажил ханган ажиллаж байна.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

  1. ХЭЗХ-т ирсэн бичиг 10, явуулсан бичиг 7, эрх зүйн зөвлөгөө 9 иргэнд, хууль тогтоомжийн нэгдсэн сангаас лавлагаа авсан 5 иргэн байна.
  2. ХЭЗХ-т Цалин хөлс болон газар эзэмшихтэй холбоотой 2 өргөдлийг харьяаллын дагуу шилжүүлж газар эзэмшихтэй холбоотой 1 өргөдөл судлагдаж байна.
  3. 2022 оны удирдах ажилтны зөвлөгөөний хөтөлбөр болон төлөвлөгөөг батлан агентлаг сумдуудруу хүргүүлээд байна.
  4. 5 багц хуулийн эмхтгэл хэвлүүлэхэд хавтас болон эх бэлтгэлийг хянан хүргүүлээд байна.

Архивын тасаг.

  1. Иргэд, байгууллагаас ирүүлсэн ажилласан жилтэй холбоотой 33 хүсэлтийг хүлээн авч, 22 иргэнд 127 хуудас удирдлагын баримтын хуулбар, 1 иргэнд 2 жилийн санхүүгийн баримтын лавлагаа, 5 иргэнд 27 жилийн мал тооллогын бүртгэлийн түүврийг тус тус олгосон. Сан хөмрөгт баримт шилжиж ирээгүй болон тухайн иргэнд холбогдох баримт гараагүй тодорхойлолт 19 иргэнд олгосон байна.
  2. Хөмрөг-211 оны 4 хадгаламжийн нэгжийн 649 хуудас баримтад тодорхойлон бичилт хийж, сканердан, pdf файл үүсгэж, цахим холболт хийн, лавлагаа мэдээлэлд ашиглахад бэлэн болгосон ба хөмрөг-45 Нисэхийн 1972-1984 оны 13 хадгаламжийн нэгжийн 664 хуудас баримтад сканердан, pdf файл үүсгэж, фото шоп хийсэн.
  3. Норовлин сумын АДХГЗ-ны 1993-1997, Нисэхийн 1972-1984 онуудын нийт 17 ХН-ийн 1313 хуудас баримтыг цахим хэлбэрт оруулж, үүнээс 649 хуудас баримтыг лавлагаа, мэдээлэлд ашиглахад бэлэн болгоод байна.

ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭС

  1. УТХО-аар хэрэгжих 4 төслийн төсөвт өртөгт тохируулга хийв.
  2. 2022 онд УТХО-аар хэрэгжих төслүүдийн зураг төслийн явцын мэдээлэл бэлтгэв.
  3. Ерөнхий сайдын ажлын албанд танилцуулах 2022 онд УТХО-аар хэрэгжих төслүүдийн зураг төсөл, тендерийн мэдээллийг бэлтгэв
  4. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр-2030 боловсруулж тогтоолын төслийн хамт ИТХ руу өгсөн.
  5. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг Хэнтий аймагт хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийг бэлтгэж, Тэрбум мод ажлын хэсгийн хурал 2 удаа зохион байгуулсан.
  6. ЗГҮАХ-ийн 2021 оны биелэлтийг нэгтгэж, хянаж ХШҮДАХэлтэст өгсөн.
  7. МҮОНТ-ийн сар шинийн нэвтрүүлгийн бэлтгэл хангаж ажилласан
  8. АЗД-ын сумын ЗД нарт өгөх чиглэлийг бэлтгэсэн
  9. “Хэнтий аймгийг 2021 - 2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" -ийн 2021 оны хэрэгжилтийн тайлан” биелэлт гаргасан.
  10. АИТХ-аар хэлэлцүүлэх газрын төлбөрийн асуудлын баримт материалыг хянасан.
  11. ОНӨГ-т 2015-2021 онд барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэхдээ захиалагчдын техникийн хяналтыг хангалтгүй биелүүлсэн, гэрээний хугацаа хоцроосон аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж хүргүүлсэн байна.
  12. Аймгийн аварга малчин өрх, аварга тариаланч, саальчинг шалгаруулж, шагнах болон шинээр зоорь барьсан иргэнд урамшуулал олгох 2 захирамж гаргасан. Мөн шагналыг олгох маршрутыг гаргаж байна.
  13. 2019, 2020, 2021 оны улсын тэмдэгтийн тайлан гаргаж байна.
  14. 01 сарын согтууруулах ундаагаар худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх ААН хүсэлтийг хүлээн авч нэгтгэж байна.
  15. Шадар сайдын биелэлтийн өөрт холбогдох заалтад биелэлт гаргасан. “Хэнтий аймгийг 2021 - 2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" -ийн 2021 оны хэрэгжилтийн тайлан” биелэлтэд өөрт хамаарах заалтыг гаргасан.
  16. Цэргийн штабын дайчилгааны судалгаанд өөрт холбогдох заалтыг хийж өгсөн.
  17. ЭХЗХ руу ЭХЗЗөвлөлийн 2021 он ы үйл ажиллагааны тайлан явуулсан.
  18. ЭХЗЗөвлөлийн 2021 оны санхүүгийн тайлан хийж ЭХЗХ руу явуулсан
  19. ЭХЗЗөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны зардлын төсвийн санал хүргүүлсэн.
  20. 2023 оны улсын төлөвлөгөөний саналыг үндэсний хөгжлийн газар хүргүүлсэн.
  21. "Хэнтий аймгийг 2020-2025 онд хөгжүүлэх 5-н жилийн үндсэн чиглэл"-ийн биелэлтийг гаргаж Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчийн Есдүгээр Хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлаа хангаж байна.

Санхүү төрийн сангийн хэлтэс

  1. Орон нутгийн төсвийн байгууллагуудын 2022 оны 01 дүгээр сарын санхүүжилтэд 912,4 сая төгрөгийг олгоод байна.
  2. УТХО-р "Олон улсын стандартын сургуулийн барилга 640 суудалтай"-ын ажлын гүйцэтгэл /Бэрх тосгон/ 202,9 сая төгрөгийн санхүүжилт авахаар Сангийн яаманд хүргүүлээд байна. Аварга нуурын зүүн бүрдийг сэргээх /Дэлгэрхаан сум/ ажлын гүйцэтгэлд 29,8 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон.
  3. ОНХС-н санхүүжилтээр 2021 онд хийгдсэн, шилжсэн хөрөнгө оруулалт “Чингис хотын төв замын шинэчлэлтийн ажил”-н 300,0 сая төгрөгийн санхүүжилт хийгдэхэд бэлэн болоод байна.
  4. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох, автотээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг хуулийн хүрээнд Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулахтай холбоотой ажил хийгдэн танилцуулахад бэлэн болоод байна.
  5. Нэмэлт дансны зарцуулах эрх нээлгүүлэхээр 2 байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч 67.5 сая төгрөгийн эрхийг тавьж олгосон.
  6. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн сар улирлын хуваарийг аймгийн Засаг даргын А/653 захирамжаар батлуулан Сангийн яаманд хүргүүлэн 1-р сарын зарцуулах эрхийг татуулаад байна.
  7. Төрийн сангийн төлбөр тооцооны журмын дагуу төсөвт байгууллага, нийгмийн даатгал, халамжийн сангууд зэрэг 22 байгууллагын төлбөр тооцоог анхан шатны баримттай нь тулган нийт 3125,9 сая төгрөгийн 166 ширхэг гүйлгээг хийж, хянан баталгаажууллаа.
  8. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа 172 байгууллага шилэн дансанд тайлан илгээхээс 2021 оны 4 дүгээр улирлын байдлаар хугацаандаа илгээсэн 164 байгууллага, хугацаа хоцроосон 8 байгууллага, тайлан илгээлтийн ирц 95,3%-тай байна.
  9. Хугацаа хоцроож тайлан илгээсэн Өмнөдэлгэр Соёлын төв, ЗДТГазар, Батширээт ЕБС, Цэцэрлэг, Хот тохижилт, Ойн анги, Биндэр Ойн анги, Бэрх ОУ-ын хөтөлбөртэй боловсролын Бэрх сургууль хугацаа хоцроож тайлангаа илгээсэн байна.
  10. “Төрийн албаны цалингийн нэгдсэн систем”-д нягтлан бодогчийн хэрэглэгчийн эрхийг шилжүүлэх 10 хүсэлт ирсэний дагуу эрхийг шилжүүлж баталгаажуулсан.
  11. Засгийн газрын 2017 оны 197 тоот тогтоолын дагуу Ахмадын сангийн данс нээлгүүлэх 3 хүсэлт ирснийг Төрийн сангийн газарт хүргүүлсэн.
  12. Сумдын Сургууль, Цэцэрлэг, ЭМТөв, Соёлын төв, аймгийн Политехникийн коллеж, Музей, Номын сан, ХХЧуулга, Соёл урлагийн газарт улсын төсвийн нийт 142 данс шинээр нээгдсэнийг ЗГСУМС-д бүртгэж оруулсан.
  13. Татварын хэлтэс:
  14. Улсын төвлөрсөн төсөвт 206 татвар төлөгчийн 71.8 сая төгрөг, орон нутгийн төсөвт 1380 татвар төлөгчийн 56.8 сая төгрөгийн татварын орлогыг тус тус төвлөрүүлсэн.
  15. 1800-1288 дугаарын утсанд ирсэн дуудлагыг татварын байцаагч нар хүлээн авч нийт 217 иргэнд заавар зөвлөгөө өгч ажилласан байна.
  16. Орон нутгийн өмчийн газар:
  17. Өмнөдэлгэр сумын дотуур байрны засварын ажлын тендерийг зарлаж 02 сарын 14-нд нээнэ.
  18. Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны талаарх мэдээллийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон сангийн яаманд тус тус хүргүүлж ажилласан.
  19. Сумдын төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг нэгтгэж байна. Бор-Өндөр сум төлөвлөгөөгөө ирүүлээгүй байна.
  20. Санхүүгийн хяналт аудитын алба:
  21. Галшар сумын ЗДТГазар, ЕБС, Цэцэрлэг, Соёлын төв, Эмнэлгийн 2019, 2020 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019, 2020 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн.
  22. 2021 оны шилэн дансны мэдээлэл илгээж байгаа байдлыг системээр шалгаж зөвлөмж өгч шаардлага тавьж ажиллаж байна.
  23. Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системд ажил эрхлэлт бусад холбогдох мэдээллийг ажилтан тус бүрээр оруулах ажил хийгдэж байна.

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

  1. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн тайланг 16 зорилт 21 арга хэмжээний хүрээнд тайлагнаж 92,8 үнэлж, Засгийн газрын үнэлгээний new.unelgee.gov.mn цахим системд шивж оруулан баталгаажуулсан.
  2. Сумдын ажлыг агентлаг, хэлтсүүдээр дүгнүүлээд нэгтгэсэн.