ХАН ХЭНТИЙ НУТГИЙН ДЕПУТАТУУД ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН, МЕДАЛ ХҮРТЛЭЭ

2022.01.17
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиол...

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Хан Хэнтий нутгаас Монгол Улсын гавьяат хуульч Даржаагийн Дашдорж, МУ-ын гавьяат эдийн засагч Лувсангийн Хээшиг, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Баатарсүрэн, Сүхбаатарын одонт Н.Дэрийлаа, МУ-ын гавьяат эдийн засагч Ж.Оросоо нар 1992 оны шинэ үндсэн хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатуудаа хүндэтгэлийн хурал дээр, төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

төрийн дээд цол, одон, медаль хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.