“ЗҮҮН ӨМНӨД ГОВИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХИЛИЙН ОЙРОЛЦОО СУУРИН ГАЗРЫН ХӨГЖИЛ” ТӨСЛИЙН БАГИЙНХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Л.БАТСАЙХАНТАЙ УУЛЗЛАА

2022.01.14
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газрын хөгжил” төслийн хүрээнд Булган, Хөвсгөл, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн төвүүдэд бохир ус цэвэрлэх шинэ байг...

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газрын хөгжил” төслийн хүрээнд Булган, Хөвсгөл, Дундговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн төвүүдэд бохир ус цэвэрлэх шинэ байгууламж барьж буйтай уялдуулан эдгээр аймгийн НААҮБ-уудын “Байгууллагын хөгжил, чадавхыг сайжруулах” зөвлөх үйлчилгээг СэцэнБилгүүн ХХК болон Их Мянган Инженерчлэл ХХК-ийн түншлэл хэрэгжүүлэхээр2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Барилга, Хот Байгуулалтын Яамтай гэрээ байгуулсан Төслийн баг Хэнтий аймагт ажиллаж байна.

Төслийн хүрээнд цэвэрлэх байгууламж баригдсан аймгуудын НААҮБ-уудын үйлажиллагаа, санхүүгийн удирдлага, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх техник туслалцааны дэмжлэг үзүүлнэ. Төслийн НААҮБ-ууд нь: Булган аймгийн “Булган Мээж”, Дундговь аймгийн “Дундговь-Ус”, Хэнтий аймгийн “Хэнтий- Ус”, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл Ус Суваг” болон Сүхбаатар аймгийн “Дөрвөлж” орон нутгийн өмчит компаниуд тус тус болно. Байгууллагын хөгжил ба чадавх бэхжүүлэх хүрээнд зөвлөх баг нь ус хангамж, ариутгах татуургын менежментийн (УХАТМ) үйлчилгээг илүү үр дүнтэй зөв төлөвлөх; санхүү, техникийн тогтвортой байдлыг сайжруулах; үйлчилгээний үр дүнг сайжруулахад нь НААҮБ-уудад дэмжлэг үзүүлэх юм.