Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулинд өөрчлөлт орсонтой холбоотой иргэд олон нийтээс санал авах

2022.01.11
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Тэмдэгтийн хураамжийн хэмжээ 1. Агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 700 000 төгрөг; 2.Тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгоход 350 000 төгрөг; 3....

Тэмдэгтийн хураамжийн хэмжээ

1. Агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 700 000 төгрөг;

2.Тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгоход 350 000 төгрөг;

3.Ус хэрэглэгчид газрын доорх ус ашиглалтын цооног өрөмдөх зөвшөөрөл олгоход 380 000 төгрөг;

4.Ус ашиглагчтай гэрээ байгуулж, 100 шоо метрээс бага ус ашиглуулах гэрчилгээ олгоход гэрээний жил тутамд 110 000 төгрөг, гэрээг сунгахад 70 000 төгрөг;

5.Усны барилга байгууламж гэрээгээр эзэмших, ашиглах эрх олгох, эрх сунгахад 150 000 төгрөг;

6.Ан амьтныг эзэмших зөвшөөрөл олгоход 180 000 төгрөг;

7.Нэн ховор, ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар /ажиглаж судлах, тэмдэг тавих, зурах, зураг авах зэрэг хэлбэрээр/ амьтныг гэмтээлгүйгээр амьдрах орчныг нь алдагдуулалгүйгээр ашиглах зөвшөөрөл олгоход 150 000 төгрөг;

8.Хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэгт амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглахдаа амьтанд гэмтэл учруулахгүйгээр гүйцэтгэх ба ийм хэлбэрээр амьтныг ашиглах зөвшөөрлийг олгоход 30 000 төгрөг;

9.Ан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, хуулийн этгээдэд суман дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоход 10 000 төгрөг;

10.Үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын ан амьтан агнах, барих гэрээ байгуулахад

       1 500 000 төгрөг;

11.Мал бүхий иргэн, хуулийн этгээдээс төв суурин газарт борлуулах зорилгоор оруулж байгаа олон тооны мал, мах бэлтгэхэд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 толгой мал бол 5 000 төгрөг, 10-аас дээш тооны толгой мал бол 5 000 төгрөг дээр 10-аас дээш тооны малын толгой тутамд 200 төгрөг нэмж;

12.Ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход килограмм тутамд 6000 төгрөг;

13.Элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход 3 000 төгрөг;

14.Элбэг ургамлыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд түүж бэлтгэхэд нойтон жингийн килограмм тутамд 15 000 төгрөг;

15.Ойн дагалт нөөцийг ашиглах эрхийн бичиг олгоход 0-10 килограмм бол 4000 төгрөг, 10 килограммаас дээш бол 10 килограммаас дээш тооцсон хэмжээний килограмм тутамд 200 төгрөг нэмж;

16.Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн хуулийн этгээдэд олгоход 800 000 төгрөг, иргэнд 500 000 төгрөг;

17.Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоход 300 000 төгрөг;

18.Мал, түүний үржлийн чанар, ашиг шим, эрүүл мэнд болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг, шинжилгээ хийж гарал үүсэл, чанарыг тодорхойлон гэрчилгээ олгоход      10 000 төгрөг;

19.Рашаан ашиглах, савлах зөвшөөрөл олгоход 500 000 төгрөг.

20.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

20.1.Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 1 000 000 төгрөг, бусад суманд 500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн суманд 300 000 төгрөг, бусад суманд

150 000 төгрөг;

20.2.Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход  аймгийн төвийн суманд 300 000 төгрөг, бусад суманд 150 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн суманд 100 000 төгрөг, бусад суманд 60 000 төгрөг;

20.3.Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход  аймгийн төвийн суманд 1 300 000 төгрөг, бусад суманд 800 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн суманд 600 000 төгрөг, бусад суманд

300 000 төгрөг;

20.4.Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход  аймгийн төвийн суманд 600 000 төгрөг, бусад суманд 400 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн суманд 300 000 төгрөг, бусад суманд 200 000 төгрөг.

20.5.Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход               

        100 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

21.Бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

22. Мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгоход:

Хураамжийн хэмжээг тооцох нэгж Хураамжийн хэмжээ /төгрөгөөр/  
хүрэтэл 3000  
6-10мхүртэл 4500  
10-20мхүртэл 6000  
20-60мхүртэл 15000  

23.Ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоход:,

Хураамжийн хэмжээг тооцох нэгж Хураамжийн  хэмжээ /төгрөгөөр/  
хүртэл 4500  
8-10мхүртэл 6000  
10-20мхүртэл 10500  
20-30мхүртэл 15000  

24.Ойгоос түлээ бэлтгэх эрхийн бичиг олгоход:

Хураамжийн хэмжээг тооцох нэгж Хураамжийн хэмжээ /төгрөгөөр/  
0-10м3 хүртэл 3000  
10-20м3 хүртэл 3600  
20-30м3 хүртэл 4500  

25. Арчилгаа, цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн модонд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 куб метр бол 1500 төгрөг, 10 куб метрээс дээш бол 2000 төгрөг дээр 10-аас дээш сийрэг куб метр тутамд 150 төгрөг нэмж;

26.Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материалыг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдах, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 куб метр бол 1500 төгрөг, 10 куб метрээс дээш бол 2000 төгрөг дээр 10-аас дээш куб метр тутамд 150 төгрөг нэмж.

.

[poll id="62"]