ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2021 ОНЫ 01 САРЫН 10-НИЙ ШУУРХАЙ ХУРЛЫН МЭДЭЭ

2022.01.10
Засаг дарга Үйл явдлын мэдээ
ШУУРХАЙ ХУРАЛ ДЭЭР АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХЭЛТСҮҮДИЙН 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 01-НЭЭС 06-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭГ НЭГТЭН ХҮРГЭЖ БАЙНА ХШҮХэлтэс Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг хэлтсүүдээс авч нэгтгээд ЗГХЭГ...

ШУУРХАЙ ХУРАЛ ДЭЭР АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХЭЛТСҮҮДИЙН 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 01-НЭЭС 06-НЫ ӨДРҮҮДЭД ХИЙСЭН АЖЛЫН МЭДЭЭГ НЭГТЭН ХҮРГЭЖ БАЙНА

ХШҮХэлтэс Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг хэлтсүүдээс авч нэгтгээд ЗГХЭГазарт явуулахад бэлэн болгож байна.Сумдын ажлыг агентлаг, хэлтсүүдээр дүгнүүлээд нэгтгэлийг хийж байна.Хэлтсийн албан тушаалын тодорхойлолтуудад чиг үүргийн шинжилгээ хийж ТЗУХэлтэст өгсөн.Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хяналт-шинжилгээ хийж ТЗУХ өгсөн.ЗГХЭГазарт танилцуулах танилцуулгыг төслөөр Тамгын газрын шуурхай дээр танилцуулсан.

Санхүү төрийн сангийн хэлтсийн7 хоногт хийсэн ажлын мэдээлэл Явсан бичиг – 8Төрийн сангийн төлбөр тооцооны журмын дагуу төсөвт байгууллага, нийгмийн даатгал, халамжийн сангууд зэрэг 1 байгууллагын төлбөр тооцоог анхан шатны баримттай нь тулган нийт 6,5 сая төгрөгийн 7 ширхэг гүйлгээг хийж, хянан баталгаажууллаа.Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа 170 байгууллагуудын шилэн дансанд 2021 оны 4 дүгээр улиралд 27016 мэдээлэл шивэхээс хугацаандаа 26010 мэдээлэл, хугацаа хоцроож 1006 мэдээлэл шивсэн байна. Мэдээлэл шивэлтийн ирц 96,3%-тай байна. ГХБХБГазар, АЗДТГ, БТСГазар, НТБГТөв бүх мэдээллээ хугацаандаа шивсэн байна.Дараах сумдууд 40-аас дээш мэдээлэл хугацаа хоцроож шивсэн байна. Үүнд: Баянхутаг 98, Дархан 56, Дэлгэрхаан 48, Жаргалтхаан 50, Батширээт 125, Биндэр 79, Норовлин 63, Хэрлэн 72, ХБУлаан 56.Шилэн дансны 2021 оны 4 улирлын тайлан илгээлт 1 сарын 15-аар эцэслэдэг тул одоогоор жилийн эцсийн тайлан илгээлтийн мэдээ гараагүй байна Орон нутгийн төсөвт байгууллагуудын 2021 оны жилийн эцсийн тайлан мэдээг 1 сарын 8 ны дотор тулган баталгаажуулан ажиллаж байна. Сумдын 2022 оны төсөв баталсан тогтоол, хуваарийн саналыг нэгтгэн батлагдсан төсвийн сар, улирлын хуваарийг боловсруулж, сумдын ИТХурлаар баталсан төлөвлөгөөний хамт төсвийн төлөвлөлтийн програмд байгууллага тус бүрээр оруулж байна. 2021 оны Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх тоон болон чанарын үзүүлэлтийн биелэлтийг орон нутгийн төсөвт байгууллагуудаас авч нэгтгэсэн УТХО-р "Сумын төвийн цэвэр усны шугам, төвлөрсөн халаалт"-ын ажлын гүйцэтгэл /Дадал сум/ 173,0 сая төгрөг Сангийн яамруу санхүүжилтээ авахаар хүргүүлээд байна.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулинд өөрчлөлт орсонтой холбоотой тэмдэгтийн хураамжийн хэмжээг аймгийн ИТХ-д танилцуулан шинэчлэн тогтоолгох ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө гарган батлуулсан.Шилэн дансанд 2021 оны 12 дугаар сарын орлого, ОНХС, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн мэдээллийг шивж орууллаа.2022 оны төсвийн орлогын хуваарийг батлуулан Сангийн яаманд хүргүүлэхээр ажиллаж байна. Жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргахтай холбоотой сумдын төрийн сангийн санхүүгийн ажилтнууд болон татварын байцаагч нарт анхаарах асуудлын талаар сургалт хийлээ. Сангийн сайдтай байгуулсан гэрээний биелэлтийг гарган хүргүүлсэв. Сумдын ажил дүгнэх үзүүлэлтийг гарган ТЗУХ-т хүргүүлэн ажилласан байна.

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

“Иргэдээ сонсъё -70563111” утсанд С-79-р байрны халаалт жигд галлахгүй байна гэсэн гомдлыг Хэнтий Ус ХХК-д уламжилсан. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтад гаргасан өргөдөл гомдлын жилийн эцсийн тайланг сумд, агентлагаас авч нэгтгэн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. /2021 онд Аймгийн хэмжээнд 3250 өргөдөл гомдол, санал хүсэлт ирж шийдвэрлэж хариу өгсөн 3195, шинээр ирсэн шийдвэрлэлтийн шатандаа судлагдаж байгаа 55, шийдвэрлэлт 98.3 хувьтай байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд нийт 958 иргэн үйлчлүүлснээс Улсын бүртгэлээр 138, Нийгмийн даатгалаар 114, Хөдөлмөр халамжийн үйлчилгээгээр 159, Татварын үйлчилгээгээр 131, Газрын харилцаагаар 50, Нотариатаар 180, Хууль зүйн зөвлөгөөгөөр 10, Архивын үйлчилгээгээр 6 хадгаламжийн нэгж 456 хуудас баримтад 3640 тодорхойлно бичилт хийж, мэдээлэл 1 иргэнд өгсөн. E-mongolia сурталчлах цэгээр 21, Е-Кhutuch.mn булангаар 2, Төрийн банкаар 151 Өндөрхаан инвест БДК утсаар1 иргэнд данс баталгаажуулсан. Үнэлгээний төхөөрөмжид Маш сайн 452, сайн 48, дунд 6 үнэлгээ өгсөн байна. Шадар сайдтай байгуулсан гэрээний биелэлт, ТАЗСЗ-ийн жилийн эцсийн тайланг гаргаж байна. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулахад бэлэн болсон.Сул орон тооны захиалгыг нэгтгэж байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 143 сул орон тоо байна.

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

ХЭЗХ-т ирсэн бичиг 3, явуулсан бичиг 1, эрх зүйн зөвлөгөө 7 иргэнд, хууль тогтоомжийн нэгдсэн сангаас лавлагаа авсан 2 иргэн байна.•ХЭЗХ-т төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбогдох 1 өргөдлийг судлан хугацааг сунган, Газар эзэмших талаар 1 өргөдөл байна.•Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас ирсэн бичгийн дагуу захирамж шийдвэрийг явуулахад бэлэн болоод байна. Аймгийн Прокурорын газраас Аймгийн Засаг даргад гаргасан хүсэлтийн дагуу Хэрлэн суманд тоот боловсруулан хүргүүлээд байна.•ХЭЗХ-ийн дарга Б.Дарханбаатар улсын тэмдэгтийн хураамж тогтоох ажлын хэсэгт орж ажилласан.•1 дүгээр сургуулийн гэрээний холбогдох өөрчлөлтийг аймгийн Засаг даргад танилцуулсан .•2021 оны 1 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хотод “Хан Хэнтий чуулгын” давж заалдах хуралд оролцоно. •Сумдын гэрээг дүгнэж бэлэн болсон цагдаагийн газар сумдын гурвалсан гэрээг дүгнэж өнөөдөр өгнө.•Үндсэн хуулийн 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.•Нэгжийн хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд аймгийн хэмжээнд нэгдсэн сан боловсруулах төслийг СТСХ-д өгөөд байна.

ХОХБТХНЭГ: Шүлхий: Норовлин суманд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүлхийгээр нэмж мал өвчлөөгүй, шинж тэмдэгтэй мал байхгүй.Дадал: Сумаас зүүн ургаш 110 км “Өвөр улаалзаргана” гэх газар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22-359 дугаартай шинжилгээний хуудсаар Шүлхий өвчин оношлогдсон тул Сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн А/07 захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож 1 суурин пост 2 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Голомтын болон сэжигтэй бүсийн 5 өрхийн 719 үхэр, 1165, хонь, 155 ямаа нийт 2039 толгой малыг дархлаажуулалтад хамруулсан. Шинж тэмдэгтэй 2 өрхийн 57 үхрээс 27 үхрийн шинж тэмдэг арилсан 30 үхэр шинж тэмдэгтэй байна. Өвчлөл нэмэгдээгүй.Бог малын мялзан:Баян-Адрага сумын төвөөс зүүн урд зүг 50км-т Сайхан багийн “ Цагаан тэмээт” гэх газар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бог малын мялзан өвчин оношлогдсон тул сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 тоот Захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож 1 суурин, 2 хөдөлгөөнт эргүүл 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байна. ГХБХБГ-11 сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг баталгаажуулан, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд баталгаажуулан, байршуулаад байна. Дэлгэрхаан, Жаргалтхаан сумдууд 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын ИТХ-аар хэлэлцэн батлаагүй байнаХХААГ: -Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх шалгаруулах журам”-ын дагуу сумдаас “Улсын хошой аварга малчин”-1, “Улсын аварга малчин”-14, “Улсын аварга саальчин”-1, Алтан төлийн эзэн 7, нийт 14 сумын 23-н материал хүлээн авч, журмын дагуу шалгаж дүгнэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, ХХААХҮЯам, МҮОНРТелевизэд хүргүүлсэн. -Аймгийн Засаг даргын 2019 оны А/646 дугаар захирамжаар батлагдсан “Аймгийн аварга малчин өрх”, “Аймгийн аварга саальчин”, “Аймгийн аварга тариаланч хамт олон”, “Аймгийн аварга тариаланч” шалгаруулах журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан малчин, саальчин, тариаланчдын материалыг хүлээн авч, аймгийн удирдлагын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн байна. ГХБХБГ: -Баямөнх сумын спорт цогцолборын барилгын загвар зураг, Цэнхэрмандал сумын ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, инженерийн шугам сүлжээний болон Баянмөнх сумын Спорт заалны барилгын ажлын зургийг хянаж зөвшилцөв.-Андууд констракшн ХХК-ий гүйцэтгэсэн 24 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулах комисс ажиллахаар бэлтгэл ажил хангагдсан. .-Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн их засварын ажилд зураг төсөл зохиогчын хяналтыг хэрэгжүүлэн ажилласан.

ЦЭРГИЙН ШТАБЫН МЭДЭЭЛЭЛАймгийн Засаг даргын а/01 дугаар захирамжийн дагуу 2022 оны Цэргийн бүртгэлийг 01 сарын 10-наас 01 сарын 20-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж захирамж, заавар, зөвлөмжийг Сумд, тосгодын Засаг дарга, захирагч нарт хүргүүлсэн. Энэ жилийн хувьд цэргийн бүртгэл цахимжиж байгаагаараа онцлогтой явагдаж байгаа.