"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ТӨҮГ-ЫН УДИРДЛАГУУДЫГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2022.01.06
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Уул уурхайн салбарын 100 жилийн ойгоор буюу 2022 онд ашиглалтад орох Бэрхийн далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн ажилд Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Бэрх...

Уул уурхайн салбарын 100 жилийн ойгоор буюу 2022 онд ашиглалтад орох Бэрхийн далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн ажилд Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Бэрхийн далд уурхайн музейд 3 нь талт бүтээн байгуулалтын ажлыг хийх бөгөөд Эрдэнэтийн уурхайн удирдлагуудын ажлын хэсэг музейн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж хийгдэх ажлынхаа тооцооллыг гаргаж мөн өнөөдөр аймгийн засаг даргатай уулзаж хийгдэх ажлуудаа танилцууллаа.

Бэрхийн далд уурхайн музейд байгуулагдсанаар-Уул уурхайн мэргэжлийн оюутан судлаачид Сургалт судалгааны баазтай болно.-Газрын доорх малталт, уулын ажлын дарааллыг бодит үзмэрүүдээр харуулна.

Хоёрдугаар босоо амны байгууламж болон уурхайн захиргааны барилгыг сэргээн засварлаж Сургалт судалгааны төв болгоно.-Компрессорын барилгыг сэргээн засаж Эрдсийн музей байгуулж, далд уурхайн өрөмдлөгийн ажил харуулсан, бэхэлгээний төрлүүдийг, тэсрэх материалын агуулах ухаж ачих, тээвэрлэх процессыг харуулах юм.

Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад уурхайн нөхөн сэргээлт, хаалтыг олон улсын жишигт хүргэсэн анхны бүтээн байгуулалтыг бий болгох, Бэрх хотыг “Чингис хааны түүхэн аялал жуулчлалын бүс” төсөлтэй холбогдох аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, орон нутагт ажлын байр шинээр бий болгох, уурхайчны мэргэжил, өв соёлыг хадгалах, залуу үед өвлүүлэх, сурталчлах, уул уурхайн мэргэжлийн оюутан, судлаачдад сургалт судалгааны бааз болох зэрэг ач холбогдолтой гэж үзжээ.