ХЭНТИЙ АЙМГИЙН 2021 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2021.12.30
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Оюун билэг, авьяас, ур чадвараараа бусдыгаа түүчээлэн 2021 оны Хэнтий аймгийн Оны шилдэг хүүхэд шалгаруулах үйл ажиллагаа боллооЭнэхүү арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Чогсомж...

Оюун билэг, авьяас, ур чадвараараа бусдыгаа түүчээлэн 2021 оны Хэнтий аймгийн Оны шилдэг хүүхэд шалгаруулах үйл ажиллагаа боллооЭнэхүү арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ц.Чогсомжав, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ нар шагналыг гардууллаа .

Оны шилдгүүд

1.“Шилдэг оюунлаг хүүхэд” буюу сурлага танин мэдэхүйн амжилтаар Лаборатори 1 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч Ганцогтын Халиун-Монголын хүүхдийн ордны “Эрдэм мөнгөн медаль” 2020-2021 онд Сургуулийн аварга шалгаруулах төрөлжсөн олимпиадуудад тэргүүн байр, мөн 2021 онд Глобал удирдагч их сургуулийн нэрэмжит нээлттэй олимпиад- шагналт байр

2. “Шилдэг авьяаслаг хүүхэд”буюу урлаг уран бүтээл төрөлд Хэрлэн 4 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч Мэндсайхны Халиунаа- Тэргүүний авьяаслаг сурагч,- Авьяаслаг сурагч алтан медаль мөн 2021 онд Монгол Улсын Консерваторын хөгжмийн ухаан дуулаачийн сургуулиас санаачлан ЕБС-ийн зохион байгуулсан “Алтан тайз” анхдугаар онлайн уралдаанд тэргүүн байр эзэлсэн байна.

3. “Шилдэг манлайлагч хүүхэд” буюу Хүүхдийн өөр удирдлагын байгууллага,хамт олны зохион байгуулалт төрөлдТэмүүжин цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Осгонбаатарын Түмэндолгор -2020-2021 онд 12 төрлийн арга хэмжээ, чуулганыг хүүхэд залуучуудын хөгжил оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр орон нутагтаа санаачлан зохион байгуулсан буюу 2020 оны “Үндэсний илтгэгч” тэмцээнд тусгай байрын шагнал

4. “Шилдэг бүтээлч хүүхэд” Тэмүүжин цогцолбор сургуулийн 12 а ангийн сурагч Ууганбаатарын Мөнгөншагай-Улсын төрөлжсөн олимпиадын 3-р байр 2 удаагийн шагнал мөн, шугам зургийн уралдаан 1-р байр 2021 онд 6 нэрийн дэлгүүр аавын хамт барьсан байна.

5. “Шилдэг Энэрэнгүй үйлстэн хүүхэд”-ээр Тэмүүжин цогцолбор сургуулийн 12 ангийн сурагч Батдоржийн Баасандорж-2020-2021 онд 8 төрлийн томоохон сайн үйлсийн аян үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан ба Хэнтий аймгийн бөхийн цол дуулаачийн тэргүүн байр,- Аймгийн төрөлжсөн олимпиадад Түүхийн хичээлийн төрлөөр 1 дүгээр байр мөн 2020 онд тусч хүүхэд медаль хүртсэн байна6. Оны онцлох хүүхдээр Өмнөдэлгэр сумын 8б ангийн сурагч Ж.Тэгшжаргал 2020 онд ээж, аав болон Улаан загалмайн хороотой хамтран 6 багийн 41 өрхөд 2.033.00 төгрөгийн хүмүүнлэгийн ажил зохион байгуулж цар тахлын үед олон төрлийн арга хэмжээг зохион байгуулсан ба ТВ9 телевизийн “Энэ цагийн нэрэнгүй үйлстэн” шагналыг хүртэсэн юм.Мөн Эх орны түүх, соёл, өв уламжлал төрөлд Хэнтий аймгийн Хэрлэн 1 дүгээр сургуулийн 11В ангийн сурагч Б.Ичиннорвоо, Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор 12А ангийн сурагч О.Мөнхтүшиг нар МУ-ын Оны Онцлох Хүүхэд болсонд талархал гардууллаа.