ХЭНТИЙ АЙМАГ 4.9 САЯ МАЛ ТООЛУУЛЖ, УЛСДАА 3 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙНА

2021.12.29
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн хэмжээгээр 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 4.9 сая гаруй толгой мал тоологдлоо. Нийт малын тоо өмнөх оноос 6.2 хувиар өссөн байна.Нийт мал сүрэгт хонь 51.4 хувь, ямаа 33.3 хувь, үхэр 8.2 хувь...

Хэнтий аймгийн хэмжээгээр 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 4.9 сая гаруй толгой мал тоологдлоо.

Нийт малын тоо өмнөх оноос 6.2 хувиар өссөн байна.Нийт мал сүрэгт хонь 51.4 хувь, ямаа 33.3 хувь, үхэр 8.2 хувь, адуу 7.0 хувь, тэмээ 0.1 хувийг эзэлж байна.

Хэнтий аймаг малынхаа тоо толгойгоор улсын хэмжээнд 3 дугаарт явж байна.Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Өмнөдэлгэр сум 662.0 мянган мал тоолуулж аймагтаа тэргүүлсэн байна.

Улсын хэмжээнд хамгийн олон малтай сумдыг нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 662.0 мянга, Хэнтий аймгийн Хэрлэн сум 529.3 мянган мал тоолуулж эхний нэг, хоёрдугаар байранд шалгарсан байна.

Малтай өрх 2021 оны урьдчилсан дүнгээр 8.9 мянга болж, өмнөх оноос 0.4 мянга буюу 4.9 хувиар өссөн байна.