ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ОНЫ ШИЛДГҮҮДЭД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2021.12.28
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Онцгой байдлын газар 2021 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа. Тус хуралд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож, Онцгой байдлын газрын 2021 оны үйл ажиллагааг дүгнэн үг хэлсэн юм. Т...

Онцгой байдлын газар 2021 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа. Тус хуралд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож, Онцгой байдлын газрын 2021 оны үйл ажиллагааг дүгнэн үг хэлсэн юм.

Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг орон нутгийн хамтын ажиллагааны үр дүнд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах, Онцгой байдлын газрын үйл ажиллагааны чадавх жил ирэх тусам бэхжиж, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж байна.

Дэлхий дахинаа тохиолдсон халдварт цар тахлын гамшигтай тэмцэх, эрсдэлийг бууруулахад Онцгой байдлын газрын албан хаагчид хичээл зүтгэл гарган манлайлан ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Айлчилан ирж буй 2022 онд Онцгой байдлын газрын алба хаагчид эрүүл нийгмийг хэвшүүлэх, автомашингүй байгууллага болхоор зорилт дэвшүүлэн тус газрын даргын санаачлагаар дугуйтай хамт олон аяныг өрнүүлж байгаад талархаж дэмжин ажиллана гэдгээ хэлсэн юм. Онцгой байдлын газар нь 2021 онд Аймгийн Засаг даргатай байгуулсан үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөг “А” үнэлгээтэй биелүүллээ.

Аймгийн хэмжээнд 2021 онд ой, хээрийн түймэр 19 удаа, авто ослын дуудлага 2 удаа, усны осол 12 удаа, объектын гал түймэр 34 удаа, мал амьтны гоц халдварт өвчин 16 удаа тус тус тохиолдож Гал түймэр, гамшиг ослын аюулаас 9 хүний эрдэнэт амь нас, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн 1,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Тус онд ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажилласан оны тэргүүний алба хаагчид, шилдэг хамт олныг шалгаруулж газрын даргын нэрэмжмт шагналыг гардууллаа.

Тэргүүний алба хаагчид: - Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн ахмад Б.Ууганбаяр, - Ангийн захирагч хошууч Г.Мөнхнаран, - Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга дэслэгч Б.Болор-Эрдэнэ - Аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Д.Алтангэрэл, - Аврагч дэд ахлагч Э.Мөнхсайхан - Жолооч ахлах ахлагч Ц.Ууган-Эрдэнэ, - Дуудлага хүлээн авагч ахлагч Б.Баярсайхан, - Үйлчилгээний ажилтан М.Батсайхан, Шилдэг хамт олноор: - Ахлах ахлагч Ж.Алтансүх захирагчтай 3 дугаар салааны хамт олон тус тус шалгарлаа.

Мөн 2021 онд ажил үйлсдээ идэвхи зүтгэл гарган ажилласан 12 алба хаагчийг газрын даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулан үнэ бүхий зүйлийг гардуулсан юм.