ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ТАЛУУДЫН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА СЭДЭВТ УУЛЗАЛТАД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ОРОЛЦОО

2021.12.24
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
БОАЖЯ, Азийн хөгжлийн банк, УИХ-ын гишүүд, Хэнтий аймгийн ЗДТГ, Тогтвортой Аялал Жуулчлалыг Хөгжүүлэх төслөөс “Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд талуудын үүрэг, хариуцлага” хамтарсан уулзалтыг Төрийн ордны Нутгийн удирдлагын т...

БОАЖЯ, Азийн хөгжлийн банк, УИХ-ын гишүүд, Хэнтий аймгийн ЗДТГ, Тогтвортой Аялал Жуулчлалыг Хөгжүүлэх төслөөс “Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд талуудын үүрэг, хариуцлага” хамтарсан уулзалтыг Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд зохион байгуулж байна.

Тус уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Соёлын дэд сайд М.Батбаяр, УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, УИХ-ын гишүүний зөвлөх Э.Тэмүүжин, Б.Наранбат, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Салбарын эрхлэгч, доктор, “Чингис хааны өв, соёлын хүрээлэн”-гийн зөвлөх Б.Цогтбаатар, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, аймгийн БОАЖГ-ын дарга Б.Дархантөр, ГХБХБГ-ын дарга Д.Баярхүү, Дадал сумын Засаг дарга Д.Мөнх-Од, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн нэгжийн багийн гишүүдээс бүрдсэн 30 шахам хүн оролцож байна.

Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх ажилд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оролцогч талуудын үүрэг, оролцоог тодорхойлох, 2022-2025 онд Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх нэгдсэн төлөвлөгөө боловсруулах зорилготой тус уулзалтаар талууд 5 үндсэн сэдвээр хэлэлцэж байна.

Тухайлбал, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн Хэнтий дэд төслийн хүрээнд хэрэгжиж буй “Чингис хаан аялал жуулчлалын цогцолбор”-ын хэрэгжилтийн явц, хэрэгжилттэй холбоотой асуудал, “Мянганы суут хүн-Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний парк байгуулах хөтөлбөрийн хэрэгжилт, Түүхэн аялал жуулчлалын цогцолборуудын төлөвлөлтийн асуудал, хамтран ажиллах төлөвлөгөөний төслийн талаар зөвшилцөж байна. Уулзалтын үр дүнд “Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх” хамтарсан төлөвлөгөөг боловсруулах аж.