"ДЭЗЭРЭТ" ОЛОН УЛСЫН ЭНЭРЛИЙН БАЙГУУЛЛАГА ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАРТ ХАНДИВ ӨГЛӨӨ

2021.12.21
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
2021 оны 12-р сарын 21-ний өдөр “Дэзэрэт” Олон Улсын энэрлийн байгууллагын захирал Д.Пүрэвжаргал, түүний ажлын албаныхан хүрэлцэн ирж Коронавируст халдвар COVID-19 цар тахлын энэ цаг үед аймгийн Эрүүл мэндийн газарт 12 сая т...

2021 оны 12-р сарын 21-ний өдөр “Дэзэрэт” Олон Улсын энэрлийн байгууллагын захирал Д.Пүрэвжаргал, түүний ажлын албаныхан хүрэлцэн ирж Коронавируст халдвар COVID-19 цар тахлын энэ цаг үед аймгийн Эрүүл мэндийн газарт 12 сая төгрөг үнэ бүхий эмнэлгийн ажилчид хэрэглэгдэх шаардлагатай зүйлсийг хандивлалаа. Үүнд:

ариутгалын автомат автомакс

Гудас 40 ширхэг

Ор хөнжлийн даавуу

Мэс заслын халаад 600 ширхэг

2500 Хос бээлий

KN-95 маск 500 ширхэг

Нэг удаагын цэнхэр халаад 400

Хамгаалалтын хувцас 100 ширхгийг хандивлав. Үйл ажиллагаанд аймгийн эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр, ЗДТГазрын нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж.Цэнджав нар оролцож талархал илэрхийллээ.Дэзэрэт ОУ-ын энэрлийн байгууллагын гүйцэтгэх захирал Д.Пүрэвжаргал: “Цар тахлын хүнд нөхцөлд эрүүл мэндийн байгууллага, эмч эмнэлгийн албан хаагчид хэцүү нөхцөлд ажиллаж байгаа энэ үед нэг удаа ч гэсэн амсхийх боломж олдоосой гэсэн хүслээр энэхүү тусламжийг үзүүлж байна” гэлээ. "Дэзэрэт" олон улсын байгууллага нь 1992 оноос хойш үндсэн 4 чиглэлээр Монголд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр тараах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт тоног төхөөрөмж хандивлах, ундны цэвэр усны худаг барих зэрэг хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажилладаг