ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021.12.21
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
“Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил” төслийн бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасах зохицох нь бүрэлдэхүүн хэсгийн зөвлөх багийн үр дүнгийн семинар Чингис хотод зохион байгуулагдлаа. Тус семинарт манай ай...

“Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил” төслийн бэлчээрийн удирдлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасах зохицох нь бүрэлдэхүүн хэсгийн зөвлөх багийн үр дүнгийн семинар Чингис хотод зохион байгуулагдлаа.

Тус семинарт манай аймгаас төсөлд хамрагдаж байгаа Норовлин, Батширээт, Өмнөдэлгэр сумын төлөөллүүд оролцож, аймгийн ХХААГ, төсөл хэрэгжүүлж байгаа 3 сумын ХАА мэргэжилтэн, төслийн нэгж зөвлөх баг 3 талт гэрээ байгууллаа.

Уг төслийг Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ-аас хэрэгжүүлж байгаа бөгөөд “Бэлчээрийн удирдлага ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” нь бүрэлдэхүүн хэсэгт Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбоо ТББ зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилладаг.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд бэлчээрийн даацад тохируулан мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор малчдыг хамтын зохион байгуулалтад оруулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Тус төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож мал аж ахиу эрхлэх дэд бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 2019-2021 онд 6 аймгийн 98 суманд өвс тэжээлийн агуулах саравч, хашааны хамт шинээр барих, гүн өрмийн худаг гаргах, мал эмнэлгийн үйлчилгээний хашаа нийлүүлэх, мал төхөөрөх цэг байгуулах болон малчдын бүлгийн бэлчээр ашиглалтын 3 жилийн тусгагдсан хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэхэд нийт 14,7 тэрбум төгрөгийг зарцуулан тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.