АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОНТОЙ УУЛЗАЖ БАЙНА

2021.12.20
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав яг одоо Эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь биечлэн танилцаж байна. Эрүүл мэндийн газар нь Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Хяналт шинжил...

Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав яг одоо Эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаатай нь биечлэн танилцаж байна.

Эрүүл мэндийн газар нь Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Хяналт шинжилгээ үнэлгээ, мэдээллийн хэлтэс, Удирдлага төлөвлөлтийн хэлтэс гэсэн 4 хэлтэстэй бөгөөд 31 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав улсдаа тэргүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын сайн туршлагыг нэвтрүүлэх, шинэ санал санаачилга гаргаж, идэвхи санаачилгатай ажиллахыг анхааруулсан юм.

Мөн манай аймгийн эмч, ажилтнууд мэргэжил ур чадварын хувьд өндөр түвшинд байдаг хэдий ч харилцаа, хандлаганы доголдол гаргаснаас шалтгаалж эрүүл мэндийн байгууллагын нэр хүнд унах, цаашлаад аймаг орон нутгийн нэр хүндэд халдах тохиолдол цөөнгүй гарч байгаа тул эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдын ёс зүйн тал дээр онцгойлон анхаарч ажиллахыг санууллаа.