АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СОНИРХОГЧДЫН ШАТРЫН ТЭМЦЭЭНД СУМДААС ШАЛГАРСАН 32 ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА

2021.12.18
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн ИТХ-аас Монгол Улсын Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан аймгийн аварга шалгаруулах сонирхогчдын шатрын тэмцээнийг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл до...

Аймгийн ИТХ-аас Монгол Улсын Үндсэн хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан аймгийн аварга шалгаруулах сонирхогчдын шатрын тэмцээнийг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулах шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шат болох аймгийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 20, нийт 32 тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээнд амжилттай оролцсон тамирчид улсын аваргын шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна гэдгийг зохион байгуулагчид мэдээллээ.

Сонирхогчдын аварга шатарчин шалгаруулах тэмцээний нээлтийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тамирчдад “Хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч монгол хүүхэд” хөтөлбөрийн талаар танилцуулж, “Эрүүл бие саруул ухаан” цогцлоохын тулд шатар чухал үүрэгтэйг онцолж, Хэнтий аймагт шатрын спортыг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулж буй Шатрын спортын мастер Ч.Эрдэнэ-Очирт талархал илэрхийлж, нийт оролцогчдод амжилт хүслээ.

Монгол Улсад хамгийн өргөн хүрээнд буюу 333 сум, есөн дүүргийг хамруулан зохион байгуулдаг уг тэмцээн Хэнтий аймгийн 17 суманд зохион байгуулагдаж, II шат нь ийнхүү эхэллээ. Тэмцээний нээлтэд УИХ дахь Биеийн тамир, спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн засаг дарга Ц.Чогсомжав , аймгийн засаг даргын орлогч Л.Батсайхан, УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, УИХ-ын Б.Бат-Эрдэнийн зөвлөх Э.Тэмүүжин, нар оролцлоо.