БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2021.12.18
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас аймгийн багш нарын дунд Боловсролын шинэчлэл хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэгдсэн ажлын алба, аймгийн З...

Өнөөдөр аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас аймгийн багш нарын дунд Боловсролын шинэчлэл хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэгдсэн ажлын алба, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж, Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг, “Хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч монгол хүүхэд” хөтөлбөр, Хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөр зэрэг гурван багц сэдвийн хүрээнд хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн БСУГ-ын дарга С.Мөнхцэцэг, БСШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Ж.Нарантуяа, Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон, Сургуулийн өмнөх боловсролын шинжээч Ц.Сарантуяа, “Аварга” ахлах сургуулийн захирал А.Элбэг зэрэг албаныхан оролцлоо.Хэлэлцүүлгээр Монголын боловсролын шинэчлэл, Боловсролын ерөнхий хуулийн танилцуулга, Сургуулийн өмнөх ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн танилцуулга, “Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай” хуулийн төслийн танилцуулга, “Хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч монгол хүүхэд” хөтөлбөрийн мөн чанар, зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага, онцлогууд, Биеийн тамирын хичээлийн онцлог, ШУ-.ны үндэслэл, зохион байгуулах шинэ аргачлал, Хэнтий аймаг дахь хичээлийн хоцрогдлын мониторингийн нэгдсэн судалгаа, үр дүн анхаарах асуудал зэрэг нийт 10 гаруй сэдвээр танилцуулга, илтгэл мэдээлэл багш нарт хүргэж тэдний саналыг сонслоо.