БОАЖЯ-НЫ ХАРЬЯА ГАЗРУУДЫН НЭГДСЭН КОНТОРЫН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

2021.12.18
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн суманд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа газруудын нэгдсэн конторын барилга ашиглалтад орлоо. Тус барилгын зургийн зохиогчоор “Ангатранс” ХХК, барилгын ...

Улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн суманд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа газруудын нэгдсэн конторын барилга ашиглалтад орлоо.

Тус барилгын зургийн зохиогчоор “Ангатранс” ХХК, барилгын гүйцэтгэгчээр “Солермед Монголиа” ХХК ажиллаж, техникийн хяналтыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар гүйцэтгэжээ.

“Солермед Монголиа ХХК” барилгын ажлаа 2020 тавдугаар сард эхлүүлж, хугацаандаа байнгын ашиглалтад хүлээлгэн өгөөд байна. Конторын барилга нь зоорийн давхартайгаа нийлээд 5 давхар, 2600 орчим метр квадрат талбайтай.

Нэгдүгээр давхарт Хэрлэн гол сав газрын захиргаа, мэдээллийн танхим, хоёрдугаар давхарт аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, 3, 4-р давхарт УЦУОШАлба, цаг уурын лабораторитой, барилга юм.

Шинэ барилгын тууз хайчлах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, Аймгийн ИТХ-ын дарга Г. Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, БОАЖГ-ын дарга Б.Дархантөр, УЦУОШТ-ийн дарга Б.Хэрлэнчимэг нарын албаныхан оролцлоо.