ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ

2021.12.18
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнийн санаачилгаар "Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага" сэдэвт уулзалтыг 2021.12.18-нд Чингис хотноо зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-...

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнийн санаачилгаар "Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага" сэдэвт уулзалтыг 2021.12.18-нд Чингис хотноо зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, тус хорооны ахлах зөвлөх Х.Энэбиш, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Мөн Засаг даргын дэргэдэх 24 агентлагийн дарга нар, хүний нөөцийн мэргэжилтний хамт танхимаар, сумдын ЗДТГ-ын удирдлагууд, төсөвт байгууллагын дарга эрхлэгч нар цахимаар оролцож, 200 орчим төрийн албан хаагчдын дунд хэлэлцүүлэг өрнөлөө