ХЭНТИЙ АЙМГИЙН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 700 ГАРУЙ БАГШ НАРЫГ ХАМРУУЛСАН СПОРТЫН НААДАМ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

2021.12.18
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
“Өсвөр насны хүүхдүүддээ зөв үйлийг төлөвшүүлэн ажиллацгаая” уриан дор Багш нарын дунд зохион байгуулагдах спортын наадам, хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Тус наадам волейбол, бадминтон, ширээний теннис, сагсан бөмбөгийн төрлөөр зо...

“Өсвөр насны хүүхдүүддээ зөв үйлийг төлөвшүүлэн ажиллацгаая” уриан дор Багш нарын дунд зохион байгуулагдах спортын наадам, хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ. Тус наадам волейбол, бадминтон, ширээний теннис, сагсан бөмбөгийн төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд 700 гаруй ЕБС, цэцэрлэгийн багш нарыг хамруулсан томоохон тэмцээн болж байна.

Уг тэмцээний нээлтэд УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн Боловсролын газрын дарга С.Мөнхцэцэг нар оролцсон бөгөөд энэ удаагийн спортын наадмаар Боловсролын тухай баг хууль, “Хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч монгол хүүхэд” хөтөлбөр, Хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөрийг багш нарт сургалтаар олгож буйгаараа онцлогтой юм. Спортын наадмын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 151 дүгээр сургуулийн 7 багш, Аварга дээд сургуулийн 4 багш, дасгалжуулагч хүрэлцэн ирж, дунд ангийн хүүхдүүдэд олгох биеийн тамирын дасгал хөдөлгөөний үзүүлэх сургалтыг нийт багш нартай хамран үзүүллээ.