АЙМГИЙН ДЭД БҮТЦИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2021.12.15
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн засаг даргын орлогч, дэд бүтцийн зөвлөлийн дарга Л.Батсайханаар ахлуулсан зөвлөл хуралдаж байна. Хурлаар хэлэлцсэн асуудлууд : 1. Биеийн тамир, спортын газрын “А, Б” заалын гадна дотор засал, шийдвэрлэх асуудал...

Аймгийн засаг даргын орлогч, дэд бүтцийн зөвлөлийн дарга Л.Батсайханаар ахлуулсан зөвлөл хуралдаж байна.

Хурлаар хэлэлцсэн асуудлууд :

1. Биеийн тамир, спортын газрын “А, Б” заалын гадна дотор засал, шийдвэрлэх асуудал төсвийн жил дуусаж , үлдэгдэл санхүүжилт татагдах нөхцөл үүссэн

2. Өмнөдэлгэр сумын сургуулийн барилга, 640 суудал А блокын 3-р давхрын хучилтын цутгалтын ажил дууссан Б блокийн 3-р давхрын багана, дамнурууны хэв хашмалын ажил хийгдээд ажил зогссон шийдвэрлэх асуудал энэ онд тавигдсан санхүүжилтийн үлдэгдэл 840 сая

3. Батширээт сумын соёлын төвийн барилгын суурийн газар шорооны ажил болно гадна цахилгаан ажил хийгдээд ажил зогссон шийдвэрлэх асуудал энэ онд тавигдсан санхүүжилтийн үлдэгдэл 878.2 сая

4. Батширээт сумын эрүүл мэндийн төвийн барилга Эмнэлэг баригдах талбайд 15м*30м харьцаатай актлагдсан барилга байсан нураах ажил болно шинээр баригдах барилгын цахилгаан монтажийн ажил зарлагдсан ажлын тоо хэмжээнд суугдаагүй 2021 онд гэрээт ажил дуусаагүй

5.Батширээт сумын сургуулийн дотуур байрын барилга каркасын ажил, 2 давхрын дүүргэлтийн ажил хийж байгаад зогссон байна шийдвэрлэх асуудал энэ онд тавигдсан санхүүжилтийн үлдэгдэл 681.7 сая

6.”Шихихутаг нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолборын тохижилт явган замын бродюр болон замын хөтөч хавтанг бэлтгэж ажлын талбайд очсон. Хашааны шон хийгдэж эхэлж хашааны бэлдэц захиалагдаад байна шийдвэрлэх асуудал энэ оны санхүүжилтийн үлдэгдэл 516.8 сая

7 . Норовлин сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөл шийдвэрлэх асуудал 2021 онд багтаан ашиглалтад оруулах чиглэл Сангийн сайдаас ирсэн8. Өмнөдэлгэр сумын цэвэр усны шугамын ажил хөрсний уснаас шалтгаалан газар хөлдсөн үед ажил гүйцэтгэх технологийн шаардлага гарсан шийдвэрлэх асуудал үлдэгдэл санхүүжилтийн асуудал зэрэг 8 асуудлаар гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.