ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ БАЙГУУЛЛАГА БОЛОН МЭДЛЭГ ЧАДВАРААРАА ТЭРГҮҮЛСЭН АЛБАН ХААГЧДЫГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “БАЯРЫН БИЧИГ”-ЭЭР ШАГНАЛАА

2021.12.15
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээ, санаачилсан ажлыг амжилттай хэрэгжүүлсэн төрийн байгууллага болон албан хаагчдыг өнөөдөр аймгийн Засаг даргын баярын бичгээр шагналаа. Үүнд Ардын ...

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээ, санаачилсан ажлыг амжилттай хэрэгжүүлсэн төрийн байгууллага болон албан хаагчдыг өнөөдөр аймгийн Засаг даргын баярын бичгээр шагналаа.

Үүнд Ардын хувьсгалын 100 жил, Хэнтий аймаг байгуулагдсаны 98 жилийн ойг тохиолдуулан төрийн байгууллагуудын дунд зохион байгуулагдсан "Төрийн байгууллагын тохижилт-100" уралдаанд бүтээлчээр амжилттай оролцож "Нэгдүгээр" байранд Мэргэжлийн хяналтын газар, хоёрдугаар байранд Нийтийн номын сангийн хамт олон шалгарлаа.Мөн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилтын хүрээнд байгууллагын үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангаж бодит үр дүн гаргасан “Аравдугаар цэцэрлэг”-ийн хамт олонд баярын бичгийг гардууллаа.

Төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилтын хүрээнд байгууллагын үнэлгээний төхөөрөмж, дуу дүрсний хяналтын системийн хэвийн ажиллагааг хангаж ажиллуулсан ТҮНТ-ийн менежер Д.Зоригтбаясгалан шагнагдав.Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд түвшин тогтоох цахим шалгалтад амжилттай оролцож 100% үнэлэгдсэн аймгийн хэмжээнд 22 албан хаагч байдаг бөгөөд тэдгээр албан хаагчдад баярын бичиг тус тус гардууллаа.