АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

2021.12.14
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Шуурхай штабын хурлаар 1. 2021 оны 6 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд Үхрийн арьс товруутах өвчний бүртгэгдэж малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд гарсан зардлыг шийдвэрлүүлэх...

Өнөөдөр аймгийн Шуурхай штабын хурлаар

1. 2021 оны 6 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд Үхрийн арьс товруутах өвчний бүртгэгдэж малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд гарсан зардлыг шийдвэрлүүлэх

2. 2021 оны 6-р сараас хойш 8 суманд гоц халдварт шүлхий 2 суманд бог малын мялзан, 2 суманд үхрийн арьс товруутах өвчин оношлогдсонтой холбогдуулан тэмцэх арга хэмжээний хүрээнд сумдын голомтын бүсэд болон хяналтын пост, халдваргүйтгэлийн арга хэмжээнд малын эмч, удирдан зохион байгуулах, туслах албан үүрэг гүйцэтгэхээр анхан шатны нэгжийн 21 малын эмч давхардсан тоогоор 408 хоног ажилласан албан хаагч нарын томилолт шийдүүлэх асуудал

3. Гоц халдварт өвчинтэй тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд Мал эмнэлгийн газраас орон нутагт ажиллах явцад төсвөөс хэтэрсэн шатахуун, сэлбэгийн зардлыг шийдвэрлүүлэх

4. Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний газрын Ахмадын сувиллын уурын зуухны тогоо хагарч цаашид тухайн газрыг халаах боломжгүй болох газар доорх дулааны шугам хөлдөх эрсдэл үүсч болзошгүй байгаа тул уурын зуухны асуудлыг шийдвэрлүүлэх

5. Аймгийн шуурхай штабын хурлаар Хэрлэн сумын Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдэд Коронавируст халдварын нэг цэгийн үйлчилгээг ажиллуулж байгаатай холбогдуулан эмч, сайн дурын ажилтнуудыг гэрээгээр ажиллуулсан хугацааны цалингийн асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг 5 асуудлыг хурлаар хэлэлцлээ

Аймгийн хэмжээнд Ковид-19, цар тахлын халдвар аван хэвтэн эмчлүүлж буй 93, Үүнээс маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 37, өвчтөн байгааг бөгөөд жирэмсэн 4, хүүхэд 39, өндөр настан 25 эмчлэгдэж байгааг Шуурхай штабаас мэдээллээ.

Өвчлөлийн тоо харьцангуй багасаж байгааг Нэгдсэн эмнэлгээс онцоллоо.

Хурлын үр дүнд: 3 асуудлыг шийдвэрлэж үлдсэн 2 асуудлыг дахин судалж эргэж хэлэлцэхээр шийдвэрлэлээ мөн 3-р тунгийн дархлаажуулалтын хамрагдалт сайжирч байгаа ч иргэд рүү чиглэсэн зөвлөмж, мэдээлэл хүргэх, ажлыг эрчимжүүлж цаашид анхаарч ажиллах тал дээр хэрэгжүүлэгч байгууллагуудад чиглэл өглөө.