ХЭНТИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ БИЧГИЙН 2 БОТЬ НОМЫН ДЭЭЖИЙГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВД ГАРДУУЛЛАА

2021.12.13
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтан бүтээлгэсэн Хэнтий нэвтэрхий толь 2 боть ном нь Хэнтий аймгийн түүх, соёл, угсаа гарвал, ургамал амьтан, байгалийн дурсгалт болон өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрууд,...

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтан бүтээлгэсэн Хэнтий нэвтэрхий толь 2 боть ном нь Хэнтий аймгийн түүх, соёл, угсаа гарвал, ургамал амьтан, байгалийн дурсгалт болон өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрууд, алдар гавьяатай хүмүүсийн тухай иж бүрэн мэдээллийг агуулсан нэвтэрхий толь юм.

Нийт хүн зоны маань, нэн ялангуяа өсвөр үеийн хүүхэд багачууд, оюутан залуусын ерөнхий эрдмийн мэдлэгийн цар хүрээг тэлэх ухааны жаргалын хөтөч болж далай мэт ач тусаа өгөх нь маргаангүй билээ. Нөгөөтэйгүүр төрөлх аймгаа сурталчилсан цоо шинэ жишиг, эрдэм мэдлэг түгээсэн үнэлэмж бүхий хэв загвар боллоо.