АЙМГИЙН "ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨГӨӨН" ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2021.12.13
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх, хүүхэдтэй харилцах ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний оролцоотойгоор хүүхэд хамгааллын ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгох зорилгоор жил бүр аймгийн "Эцэг эхийн зөвлөгөөн"-ийг уламжлал болгон ГХУС...

Эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжүүлэх, хүүхэдтэй харилцах ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний оролцоотойгоор хүүхэд хамгааллын ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгох зорилгоор жил бүр аймгийн "Эцэг эхийн зөвлөгөөн"-ийг уламжлал болгон ГХУСАЗСЗөвлөл, ИТХурал, АЗДТГазартай хамтран зохион байгуулж байна.

Уг үйл ажиллагаанд төрийн байгууллага, аж ахуй нэгж, иргэд, ЕБСургууль , цэцэрлэгийн багш, эцэг эхийн зөвлөлийн нийт 222 төлөөлөл оролцож байна.

Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ "Аймгийн гэр бүлийн хүчирхийлэл, тулгамдаж буй асуудал" сэдвээр, аймгийн Засаг дарга Ц. Чогсомжав "Хэнтий аймгийн хүүхэд, өсвөр үеийнхний өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, авах арга хэмжээ" -г тус тус танилцуулж, урилгаар Гэр бүл судлаач, сэтгэл зүйч Ч.Баясгалан, СЭМҮТөвийн сургалт судалгааны албаны дэд дарга, доктор В.Баярмаа нар "Гэр бүлийн тэнцвэртэй харилцаа", "Өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал", "Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн онцлог" сэдвээр лекц уншиж оролцогчдоос 18 төрлийн санал хүсэлт ирснийг хариу өгөн ажилалаа.