МУ-ЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Ц.ОЮУНБААТАРТ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2021.12.12
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Зүүн Монголын нэрт бүжиг дэглээч, бүжгийн өвийг уламжлан түгээгч АДБ-ийн Хан Хэнтий чуулгын уран сайхны удирдаач Цэндийн ОЮУНБААТАР нь соёл урлагийн салбар 40 гаруй жил авьяас чадвараа дайчлан ажиллаж, олон арван авьяастнуудыг у...

Зүүн Монголын нэрт бүжиг дэглээч, бүжгийн өвийг уламжлан түгээгч АДБ-ийн Хан Хэнтий чуулгын уран сайхны удирдаач Цэндийн ОЮУНБААТАР нь соёл урлагийн салбар 40 гаруй жил авьяас чадвараа дайчлан ажиллаж, олон арван авьяастнуудыг урлагийн замд хөтлөн оруулж, үндэстний уламжлалт урлагаа улсын хэмжээнд төдийгүй хилийн чандад амжилттай сурталчилсан тул МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн Гавьяат Зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсон.

Тиймээс нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж, бид бүхний бахархал болсон шинэхэн гавьяатдаа аймгийн Засаг дарга Ц. Чогсомжав талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.