ӨСВӨРИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 3×3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2021.12.12
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх, үе тэнгийн дарамтын эсрэг болон утасны хэрэглээг багасгахад уриалах зорилгоор Спорт давлагаа-II буюу "Өсвөр, идэрчүүдийн аймгийн аварга шал...

Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх, үе тэнгийн дарамтын эсрэг болон утасны хэрэглээг багасгахад уриалах зорилгоор Спорт давлагаа-II буюу "Өсвөр, идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн” өнөөдөр эхэллээ.

Тус тэмцээнийг Лидер сурагч академи, ДЗМОУБ, БТСГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 14-18 насныхан оролцож байна.Баг тамирчдад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар баяр хүргэж, амжилт хүслээ. Тэмцээн маргааш өндөрлөнө.