НОРОВЛИН СУМАНД СТАНДАРТАД НИЙЦСЭН ХАЛУУН УСНЫ ГАЗАР АШИГЛАЛТАД ОРНО

2021.12.11
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан Норовлин суманд ажиллах үеэрээ тус суманд баригдаж байгаа "Халуун усны" барилгын ажлын явцтай танилцлаа. Тус байгууламжийг аймгийн төсвийн 140 гаруй сая төгрөгөөр "Си Эч Би Си" ХХК бар...

Аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан Норовлин суманд ажиллах үеэрээ тус суманд баригдаж байгаа "Халуун усны" барилгын ажлын явцтай танилцлаа.

Тус байгууламжийг аймгийн төсвийн 140 гаруй сая төгрөгөөр "Си Эч Би Си" ХХК барьж байгаа бөгөөд улсын комисс ажиллаж жижиг засварын ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг өгчээ.

Тус халуун ус нь 8 душ, 2 сауны өрөөтэй. Гүйцэтгэгч компани нь засварын ажлуудаа дуусгамагц ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна.

Ингэснээр Норовлин сумын иргэдийн олон жил тулгамдсан асуудал шийдэгдэж, стандартад нийцсэн халуун усны газартай болох юм.