ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ТУСГАГДСАН “ЗӨГИЙН ҮҮР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АЖЛЫН БАЙРАН ДЭЭР ТАСРАЛТГҮЙ СУРГАХ, ЧАДАВХЖУУЛАХ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЗӨВЛӨХ ЭМЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021.12.10
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр ЭХЭМҮТ, ЭБЭЭ-ийн зөвлөх эмч, ЭМЯ-дэргэдэх Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Монгол Улсын Хүний Гавъяат эмч С.Хишгээ өрх, сум, Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч, эх...

Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр ЭХЭМҮТ, ЭБЭЭ-ийн зөвлөх эмч, ЭМЯ-дэргэдэх Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Монгол Улсын Хүний Гавъяат эмч С.Хишгээ өрх, сум, Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарт “Ковидын цар тахлын үед эхийн хүндрэл, эндэгдлээс сэргийлэх” зорилгоор онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулж байна.

Цаашид эхийн эндэгдэлгүй ажиллаж байгаа амжилтаа бататгаж, ковидоор өвдсөн жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналтын сайжруулах, жирэмсний эрт хяналтыг нэмэгдүүлэх ажлуудыг салбар дундын оролцоотой зохион байгуулахаар зорилт тавин ажиллаж байна.

Мөн ажиллах нөхцөл, боломжийг сайжруулахаас гадна аймгийн Засаг даргын 2021-2024 оны Хэнтий Хэнтий бодлогын баримт бичигт салбарын тулгамдсан асуудлуудыг багцлан үе шаттайгаар шийдвэрлэхээр тусгасан.

Үүний нэг нь “Зөгийн үүр” арга хэмжээ бөгөөд салбар бүрийн албан хаагчдыг ажлын байран дээр тасралтгүй сургах, чадавхжуулах зорилтын хүрээнд өнөөдрийн сургалт зохион байгуулагдлаа.

Тус бодлогын баримт бичгийн хүрээнд “Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эрүүл ирээдүй”, “Эх хүүхдийн эрүүл мэнд”, “Элэг бүтэн Монгол” арга хэмжээнүүдийг салбарын хэмжээнд амжилттай хэрэгжүүллээ. Нялхсын эндэгдэл 10,2 промиль байгаа нь суурь түвшингээс 5,1 промилиар буурсан. Жирэмсний эрт үеийн хяналт 91,2% урд оноос 1,3%-иар эрт үеийн хяналт сайжирсан байна.