АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЪЯАТ ЭМЧ, С.ХИШГЭЭГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ ХҮНДЭНТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2021.12.10
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Монгол улсын Хүний гавъяат эмч, Клиникийн професор, АУ-ын магистр, Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч С.Хишгээ нь 1956 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн бөгөөд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хүний их эмчийн салб...

Монгол улсын Хүний гавъяат эмч, Клиникийн професор, АУ-ын магистр, Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч С.Хишгээ нь 1956 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн бөгөөд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хүний их эмчийн салбарт эрхлэгч эмч 1979-1981 онд

Аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч, тасгийн эрхлэгч, 1981-1990 онд Хэнтий аймгийн барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн 1982-1990 онуудад Хэнтий аймагт ажиллаж байжээ

Эмнэлзүйн тусламж- Сургалт-Эрдэм шинжилгээ судалгаа”-ны ажлыг жигд хослуулан Монгол улсын хэмжээнд эх, нярайн тусламж үйлчилгээг сайжруулах, өвчлөл эндэгдлийг бууруулахад гол хүч хөдөлмөрөө зориулж ажиллаж байгаа бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны 115 бүтээлтэй, хэвлүүлсэн ном 23, өгүүлэл 8, оновчтой санал 3, зохиогчийн эрхийн гэрчилгээ 2 (“Аспирины бага тунгаар жирэмсний хожуу хордлогоос сэргийлэх нь” 1994 он, Ургийн зүрхний бичлэгийг үнэлэх карт боловсруулах 2019 он гэх мэт ) гадаадын хэвлэлд 3 өгүүлэл хэвлүүлсэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгийн зөвлөх зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.