“СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ ”СЭДЭВТ БҮСЧИЛСЭН УУЛЗАЛТ СУРГАЛТ БОЛЛОО

2021.12.09
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Соёлын яамнаас санаачлан орон нутаг дахь харьяа байгууллагын үйл ажиллагаатай танилцах, тулгамдаж буй асуудлыг сонсох, мэргэжил арга зүйгээр хангах, мөн цаашдын зорилго, зорилт төлөвлөгөөг танилцуулах зорилгоор “Соёл урлагийн б...

Соёлын яамнаас санаачлан орон нутаг дахь харьяа байгууллагын үйл ажиллагаатай танилцах, тулгамдаж буй асуудлыг сонсох, мэргэжил арга зүйгээр хангах, мөн цаашдын зорилго, зорилт төлөвлөгөөг танилцуулах зорилгоор “Соёл урлагийн байгууллагын менежментийн чадавхийг бэхжүүлэх” бүсчилсэн уулзалт, сургалтыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Соёлын яамны дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж, аймгийн соёлын байгууллагын 40 гаруй ажилтныг хамруулсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар “Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөө”, Гүйцэтгэлийн төлөвлөгөө, түүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, Соёл урлагийн салбарын төсвийн шинэчлэл зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэж, санал солилцлоо. Мөн Хэнтий аймгийн Соёлын хэлтэс, Хан Хэнтий чуулга , Музей, Номын сангийн үйл ажиллагаатай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.