БАЙГУУЛЛАГЫН ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ХОЁРДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ

2021.12.09
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
#ҮР_ДҮН: ХЭНТИЙ АЙМАГ ЦАХИМ ҮНЭЛГЭЭНИЙ ТӨХӨӨРӨМЖИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД СУМДДАА НЭВТРҮҮЛСЭНТөрийн албан хаагчаас иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй, хүнд суртал гаргахгүй, хөнгөн шуурхай үйлчилгэ...

#ҮР_ДҮН: ХЭНТИЙ АЙМАГ ЦАХИМ ҮНЭЛГЭЭНИЙ ТӨХӨӨРӨМЖИЙГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД СУМДДАА НЭВТРҮҮЛСЭНТөрийн албан хаагчаас иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй, хүнд суртал гаргахгүй, хөнгөн шуурхай үйлчилгээг нэвтрүүлэх үүднээс Хэнтий аймгийн ЗДТГ-аас 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн төрийн байгууллагууд, сумддаа үнэлгээний төхөөрөмжийг нэвтрүүлж эхэлсэн.

Өндөр нягтралтай камер, дууны төхөөрөмж бүхий уг төхөөрөмжийг суурилуулснаар төрийн албан хаагч, иргэний хооронд маргаан үүссэн тохиолдолд маргааныг эрх бүхий албан тушаалтан газар дээр нь шийдвэрлэх, иргэн өөрт нь үйлчилж буй төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэх боломжийг олгож эхэлсэн.

Нөгөөтээгүүр төрийн албан хаагчийн ажлын үр дүнг бодитой үнэлж урамшуулах, алдаа дутагдал гаргасан бол хариуцлага тооцох асуудал төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэгжиж, үнэлгээг сар бүр мэдээлж ирсэн.

Тэгвэл Авлигатай тэмцэх газраас гаргадаг Шударга байдлын үнэлгээгээр Хэнтий аймгийн ЗДТГ, Яамд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, аймгийн ЗДТГ-ууд зэрэг 70 шахам газраас БАЙГУУЛЛАГЫН ШУДАРГА БАЙДЛЫН ЭРЭМБЭЭР 2021 онд 81,1 үнэлгээтэй хоёрдугаарт эрэмбэлэгджээ.