НЭГ СУУРИН- НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН “ӨВЛИЙН ИДЭШ“ 2021 АРГА ХЭМЖЭЭ 12 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ.

2021.12.06
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн өвлийн хэрэгцээнд зориулсан “Өвлийн идэш” худалдаагаар борлуулж буй мах лабораторийн шинжилгээнд орсон учир бүгд гарал үүслийн бичигтэй, баталгаатай хүнс гэдгийг мал эмнэлгийн байцаагч нар мэдэгдэж байгаа. Үүнээс га...

Аймгийн өвлийн хэрэгцээнд зориулсан “Өвлийн идэш” худалдаагаар борлуулж буй мах лабораторийн шинжилгээнд орсон учир бүгд гарал үүслийн бичигтэй, баталгаатай хүнс гэдгийг мал эмнэлгийн байцаагч нар мэдэгдэж байгаа.

Үүнээс гадна мах, сүү, цагаан идээ орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүн болон Шинэ ургацын улаан буудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэргийг бөөний үнээр худалдан борлуулна “Өвлийн идэш” худалдаагаар иргэд зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрээс кг тутамдаа 400-500 төгрөгөөр хямд мах худалдан авч байна. Учир нь орон нутгаас шууд нийлүүлж буй тул энд лангууны хураамж, түрээсийн төлбөр зэрэг зардал нэмээгүй үнээр худалдаж байгаа аж.

Энд худалдаж буй бүх мах, махан бүтээгдэхүүний гарал үүслийг нийслэлийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч нар шалган, тодорхойлж байгаа юм.

Худалдааг Аймгийн ЗДТГазар, Хэрлэн сум, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байна.12 дугаар сарын 04-нд төв цэнгэлдэхэд хүрээлэнд эхэлсэн “Өвлийн идэш” мах, махан бүтээгдэхүүний худалдаа 12сарын 5 хүртэл 2өдөр үргэлжилнэ.